8

"Тэхёнаа энэ чинь одоо юу вээ"

"Битгий маяглаад бай, энийг чи заавал зүүх болно" Тэхён Жиминий баруун гуянд ороосон жижигхэн уяаг чангаллаа.

"Юу вэ? Гуяны уяа юу?" Жонгүг ингэж хэлчихээд дахиад нэг кит кат амандаа хийв.

"Яачихаад байгаа юм? Халуухан харагдаж байгаа биз дээ?"

"Мхн" Жонгүг Тэхёны ярианаас илүү кит катандаа анхаарал хандуулж байлаа.

'Намайг үл тооно гэнэ ээ? Жон Жонгүг, чиний нүдийг орой дээр чинь гаргаад өгье л дөө'

"Би угаалгын өрөө ороод хувцсаа сольчихоод ирье"

Жонгүг толгой дохиж, одоо болтол Тэхёнд нээх сүртэй анхаарал хандуулахгүй байлаа. Жимин Тэхёны өмсөх гэж байгаа хувцсыг нь хараад гайхсандаа болоод бараг шүлсэндээ хахах шахав.

"Чи чинь-" Жиминийг юм хэлэх гэж байтал Тэхён хуруугаа Жиминий уруул дээр тавиад түүнийг дуугүй болгов.

"Чи юу ч хараагүй шүү за" гэж Тэхён шивнэчихээд угаалгын өрөө лүүгээ орчихов.

Юнги, Хусог хоёр гэр гэртээ хариад хувцсаа сольчихоод энэ гуравтай замдаа уулзья гэж тохиролцжээ. Жимин, Жонгүг хоёр бас гэр гэртээ хариад хувцсаа сольчихоод буцаад Тэхёныд ирсэн байв.

Жимин тийм ч сүртэй хүмүүсийн анхаарлыг татахаар хувцаслаагүй байлаа. Тэр хар жинсэн өмд, дээгүүрээ жоохон бие барьсан цагаан цамц өмсжээ.

Жиминий бие ийм энгийн хувцас өмссөн ч донжтой, халуухан харагдаж байлаа. Бас Тэхёны зүүлгэсэн гуяны уяа түүний булчинлаг гуяыг улам бүр сайхан харагдуулж байв.

Угаалгын өрөөний хаалга онгойх сонсогдож, Тэхён гарч ирлээ. Тэр гараараа үсээ хойш нь болгосноо, "Би ямар харагдаж байна?" гэв.

Жонгүг Тэхёныг харахаар толгойгоо өндийлгөжээ. Гэтэл Жимин гэнэт ухасхийн босоод Жонгүгийн нурууг цохиж эхлэв. Яагаад гэвэл Жонгүг идэж байсан шоколадандаа хахаж байлаа.

Жонгүгийн ухаан санаа яг самуурах шахав. Түүний нүд Тэхёны биеийг нэгд нэгэнгүй ажиглаж байв, ялангуяа доод хэсгийг нь. Тэхёны өмссөн бариу өмд түүнийг том гэдгийг үнэхээр батлах шиг болов.

"Жонгүг? Чамд ямар санагдаж байна да?" гэж Тэхён асуулаа. Жонгүг шүлсээ залгиад, "Энэ чинь чиний хувцас юм чинь…ммм мэдээж сайхан харагдаж байна" гэж хэлтэл Тэхёны сэтгэл нь ханасан байдалтай Жонгүг рүү харж инээмсэглэнэ.

"Харцаараа нэг нэгнээ идэх нь ээ та хоёр. Тэгж байхаар зүгээр тэврэлдээд үнсэлцээч"

"Чи Юн аймшгийг байхгүй болохоор бид хоёрт атаархаад байгаа юм уу?" гэж Тэхён хэлэв.

"Юугаа яриад байгаа юм? Тэр надад нэг л удаа химид тусалсан тэгэхээр би түүнийг нээх сүртэй санахгүй байна. Би зүв зүгээр байна" Жимин худлаа инээнэ.

"Одоо явах уу?" гээд Жимин ярианы сэдвийг хаав.

"Тэгье"

Тэгээд Жонгүг, Жимин, Тэхён гурав Тэхёны гэрээс гарлаа. Тохиролцсон газраа ирээд тэр гурав Хусог Юнги хоёрыг ирэхийг хүлээн зогсож байв. Удалгүй нөгөө хоёр ч нь ирж, тэд Намжүүнийх руу явлаа.

"Хөөх" Жимин дуу алдсанаа "Таны ээмэг ёстой гоё юмаа" тэр Юнгигийн ээмэг рүү нүдээ бүлтийлгэн харж, харин Юнги Жиминий хэлсэн үгэнд улайхгүйг хичээж, зүгээр толгойгоо дохилоо.

'Би чамтай ярьж чаддаг ч болоосой, Жимин'

Юнги санаа алдав. Тэр Жиминтэй хэд хэдэн удаа хамт байсан мөртлөө одоо болтол нэг ч үг хэлж чадахгүй байна.

Тэгээд тэр өөрийгөө буцаад зөвхөн 'Юнгигийх' гэх хаант улсдаа орууллаа. Ийшээ орохын тулд тэр зүгээр чихэвчээ зүүгээд л болоо. Энэ хаант улсын хамгийн сайхан зүйл нь юу вэ гэхээр Юнги эндхийхээ хаан нь юм. Чихэвчээ зүүгээд ертөнцөөс тасрах шиг сайхан юм хаана ч байхгүй юм шиг түүнд санагддаг.

"Та яагаад ээмгээ байнга зүүдэггүй юм бэ? Танд гоё зохиж байна" Жимин Юнгигийн ээмэг рүү харсаар л. Харин Юнги хариу үзүүлсэнгүй.

Түүний ээж эрэгтэй хүүхэд сургуульдаа явахдаа ээмэг зүүж болдоггүй гэж хэлдэг болохоор Юнги ээмгээ байнга зүүдэггүй байх.

Гэнэт Юнгигийн бэлхүүсээр хэн нэгэн тэврэн, түүнийг бага зэрэг цочиход хүргэв. Энэ Хусог байжээ. "Орцгоох уу?"

Яриандаа болоод ч юмуу, тэд хурдан ирчихжээ. Жимин үдэшлэгт нээх их яваад байдаггүй бас ийм олон хүн ирсэн үдэшлэгт бүр очиж үзээгүй болохоор тэр жоохон сандарч байв. Хусог иймэрхүү зүйлд дассан болохоор нөгөөдүүлээ дагуулаад орлоо.

Жиминий чих яг дэлбэрэх гэж байв. Хөгжим нь бүр арай л дэндүү чанга юм шиг түүнд санагдана. Бас Жимин орж ирээд л шууд  ганцаардлын байдалтай болов. Жонгүг, Тэхён хоёр Намжүүний хаусыг сонирхохоор ийш тийшээ явж, харин Хусог их нийтэч болохоор энд тэндгүй очоод  хүмүүстэй ярьж инээлдэж байлаа.

Жимин коридорт нь ганцаараа зогсоно. Энд нээх чанга хөгжим сонсогдохгүй байсан болохоор тэр биз. Тэнд бас Жиминээс холгүй хэдэн охид хов ярин зогсох ба тэд бүр Жиминий тухай ярьж байв. Жиминд тэдний яриа хангалттай сонсогдож байлаа.

"Тэр нөгөө 2-р күрсийн халуухан залуу юу?"

"Аанхаа. Нэрийг нь Пак Жимин гэдэг. Түүнийг энд ирнэ гэж ёстой бодож байсангүй. Гэхдээ тэр иймэрхүү үдэшлэгт ер нь ирж байх хэрэгтэй, тийм биз дээ? Биеийг нь хар л даа ёоо"

"Түүний өгзөг энэ хөгжмийн хэмнэлд үнэхээр сайн хөдлөх юм шиг харагдаж байна"

Тэдний яриаг сонсож зогссон Жимин 'Охид яагаад ийм хачин юм ярьдаг юм бол?' гэж бодно.

Тэгтэл хэн нэгэн Жиминий цамцнаас татжээ. Тэр "Юнги ахаа" гээд инээмсэглэсээр хойшоо хартал Юнги биш байв. Харин Хусог байв.

"Юнги??" Хусог гайхсан царай гаргана.

"Чи юу хүссэн юм?" Жиминий нүүрний хувирал тэр дороо л шууд өөрчлөгдлөө.

"Мэдээж чамайг" Хусог Жиминий чихэнд ойртон хэлж, түүний хамаг шар үсийг босгов.

"Надаас холд оо, чамтай зууралдах цаг алга" Жимин ингэж хэлчихээд Юнгиг хайхаар явлаа.

"Юнги ах хааччихав аа?" Жимин өөрөөсөө асуунгаа Юнгиг хайж эхэллээ.

'Аан би хаана байгааг нь мэднэ!"

'Хаана?'

'Чиний зүрхэнд'

Жимин өөрийгөө ийм юм бодож байгаадаа итгэж ч өгөхгүй байв. Юнги түүний зүрхэнд байна ч гэх шиг.

Тэр шатаар өгсөж, 2 давхарт нь гараад ирэв. Тэнд бас зөндөө өрөөнүүд байлаа. Хамгийн буланд байсан нэг өрөө их нам гүм бас ойр хавьд нь хүн байхгүй байсан болохоор шууд л Жиминий анхаарлыг татжээ.

Жимин тэр өрөө лүү очоод хаалгыг нь онгойлготол дотор нь харанхуй байсан болохоор гэрлийг нь асаав. Бүдэг гэрэлтэй байсан ч өрөөн доторх бүх юмыг харж болохоор боллоо.

Тэнд нэг ор харагдах ба Юнги тэр орон дээр хэвтэж байв. Хэн нэгнийг тэврээд.

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top