5
"So why in the world do I feel so alone, nobody but me I'm on my own, Is there anyone out there…" Жимин энэ дууны үгийг цээжлэх гэж оролдон, зарим үгийг нь санахгүйдээ толгойгоо цохино.
Тэр утгыг нь нээх сайн ойлгохгүй байгаа ч гэсэн хурдан энэ дууг цээжлээд дуулж чаддаг болоод Юнгид дуулж үзүүлэхийг хүсч байв.
"Юн аймшигтай нийлээд бүр чихэвчнээсээ салахаа больжээ?" Тэхён Жиминий чихнээс нэг чихэвчийг нь татчихав.
"Хөөе! Ким Тэхён, би энд дууны үг цээжлэх гэж хичээж байна" Жимин буцаад чихэвчээ аваад зүүлээ.
"Жонгүгиий~ , Жимин хоёуланг нь тоохгүй байна"
"Надад хамаагүй ээ" Жонгүг тоомжиргүй гэгч нь кит катаа идээд хэвтэнэ.
Энэ гурав өнөөдөр уул нь уулзаж гоё юм хийцгээе гэж төлөвлөсөн боловч яг одоо гурвуулаа Тэхёны орон дээр хэвтэцгээж байна, бас Жимин дуугаа сонссоор. Тэхёнд бүр үнэндээ л аймар уйтгартай байлаа.
Тэхён босоод Жиминий утсыг аваад дараа нь Жонгүгийн толгойг зөөлөн цохив.
"Тэё- "
"Та хоёр намайг сонсч бай," Тэхён чанга хэлж, юм ярих гэж байсан Жиминий амыг гараараа таглав.
"Гурвуулаа зүгээр л тэнэг юм ярьж, утсаа оролдож, эсвэл зүв зүгээр тааз руу ширтээд хэвтээд гартаа тааралдсан юмаа идэх гэж уулзсан юм уу? Би ингэх гэж та хоёрыг дуудаагүй шүү" Тэхён уурласан маягтай хэллээ.
Жимин орноос буугаад шалан дээр суув,
"За тэгвэл тоглоом тоглоё" Жимин бас Жонгүгийг доош нь татаж, Тэхён ч гэсэн тэр хоёрын өөдөөс хараад суулаа.
"Сав эргүүлж тоглох уу?" Тэхён асуув.
"Тэгье" Жимин Тэхёны ширээн дээр байсан нэг хоосон усны савыг авлаа.
"Би эргүүлэе" Жонгүг сайн дураараа эргүүлэхээр боллоо.
"Тэг тэг"
Сав эргэлдэж, эргэлдэж Жонгүг Тэхён хоёрын голд зогсчихов.
"Би энийг хийх ёстой юм шиг байна" Тэхён ингэж хэлчихээд Жонгүгийн нүүр лүү ойртож эхлэв. Харин Жонгүг аврал эрсэн харцаар Жимин рүү харна.
"Тэхёнаа болиочээ" Жимин Тэхёныг татлаа.
"Энэ чинь сав эргүүлээд 'үнэн эсвэл шийтгэл' гэж тоглох болохоос хүссэн хүнээ үнсэх биш" гэж Жимин хэлэв.
"Өө тийм үү"
'Гэхдээ би Жонгүгийг үнсэхийг үнэхээр их хүсч байсан' Тэхён бодно.
Харин Жонгүг дотроо, 'Би яагаад айсан юм бол, би уул нь Тэхёныг намайг үнсээсээ гэж хүсдэг юм сан'
"Чи тэгээд анхнаасаа сайн тайлбарлахгүй яасан юм? бас 'үнэн эсвэл шийтгэл' гэж юу юм бэ?" Тэхён асуулаа.
"Сав эргүүлээд сонгогдсон хүнээс нь "үнэн эсвэл шийтгэл" гэж асууна. Хэрвээ "үнэн" гэж хариулвал тэр хүнээс ямар нэгэн эвгүй асуулт асууж, тэр хүн энэ асуултанд заавал үнэнээсээ хариулах ёстой. Харин "шийтгэл" гэдгийг сонговол тэр хүнд шийтгэл, эсвэл хийхэд хэцүү юм өгнө" Жимин тэр хоёрт тайлбарлав.
"За тэгвэл Жонгүгээс асуучхая. Үнэн эсвэл шийтгэл?" Тэхён өөрийгөө булзайруулаад Жонгүгээс шууд асуулаа.
Жонгүг хэсэг зуур бодсоноо "Шийтгэл" гэв.
Тэхён ёжтой инээнэ,
"За чиний шийтгэл бол…"
"Чи Юнги рүү залгаад түүнийг энд ирж бидэнтэй хамт тогло гэж хэл" Тэхёныг ингэж хэлтэл Жонгүг гайхан ам нь ангайсан харагдана.
"Юу гэнэ ээ!??" Жимин бараг хашхирах шахав.
"Та хоёр намайг зөв сонссон" гэж Тэхён хэллээ.
Жонгүг гэнэт утсаа гаргаснаа "Дугаар нь хэд билээ?" гэж асуух нь тэр.
Тэхёны нүүрэнд хорон санаатай инээмсэглэл тодорно,
'Их хөгжилтэй зүйл болох нь ээ…'
Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top