4

"Яагаад ингэж аймар сандраад байгаа юм бэ? Чи зүгээр л түүнтэй хамт хичээл хийнэ, өөр илүү дутуу юм хийхгүй" Жонгүг сандарч байгаа найзыгаа тайвшруулах гэж оролдоно.

"Мэдэхгүй ээ... би угаасаа аймар сандрамтгай" гэж Жимин хэлчихээд цаг руу харлаа.

16:57 3 минут үлджээ?

Хонх дуугарч, Жимин найзууддаа баяртай гэж хэлчихээд ангиасаа гарч гүйлээ. Жимин хожигдож болохгүй. Тэр Юнгигээс ямар их тусламж авахыг хүсч байгаагаа харуулах хэрэгтэй.

Жимин номын санд орж ирээд нэг хүнгүй ширээ олоод суулаа. Эргэн тойрноо хартал Юнги байдаггүй шүү.

17:13 Тэр ирэхгүй бололтой...

Гэнэт Жиминий хажууд нэг ном унах шиг болов. Энэ Юнгигийн ном байжээ. Юнги юу ч хэлэлгүй Жиминий хажууд суучихав. Тэр зүгээр л чихэвчээрээ дуу сонсонгоо Жиминий ном руу харж байв, яг Жиминийг номоо нээхийг хүлээж байгаа юм шиг.

Жимин хурдан гэгч нь бүх химийн номнуудаа нээчихээд Юнги рүү горьдлоготой харцаар харлаа.

"Та намайг сонсож байгаа гэж би найдаж байна" Жимин ингэж хэлэнгээ Юнги рүү харсаар байв.

"Хараад байх нь ээ та тийм ч их яриад байдаггүй бололтой тэ? Зүгээрээ, миний том ам хоёуланд нь зориулж ярьж чадна" Жимин эвгүй уур амьсгалыг эвдэхийн тулд Юнгитэй юм ярих гэж хичээнэ.

Харин Юнги зүгээр л нэг юм руу ширтэн, яг дотроо үхчихсэн юм шиг харагдана. Гэхдээ Жиминд энэ нь хамаагүй. Юнги түүнд туслана л гэсэн юм чинь Жиминд иймэрхүү зүйл зүгээр.

"Би гэрийн даалгавартаа энэ дасгалуудыг хийх гэж оролдсон, гэхдээ би гурван дасгалуудыг нь хийж чадахгүй байгаа. Та энэнд туслахгүй биз?" Жимин тэр дасгалууд руугаа зааж, Юнги толгой дохилоо.

Юнги Жиминий гарнаас харандааг нь авахад Жимин бараг л галзуурах шахав.

Тэр зүгээр л миний харандааг гарнаас минь авсан

Яагаад миний сэрэл хөдлөөд байна аа??

Жиминаа чи ингэж болохгүй. Юнгиг сайн мэдэж амжаачгүй юм байж

Гэхдээ би-

Жиминий толгой дотор баахан солиотой бодлууд эргэлдэж байв.

"Өө та аль хэдийнээ биччихэж" Жимин Юнгигийн бичсэн юм руу харж нэг юм бодлуудаасаа салав.

"За, би таний бичсэн юмыг тайлбарлах гээд үзье. Энэ бодлогын өгүүлбэр нь: Хэрэв 1 моль усанд 18 грамм байдаг бол нийт хэдэн грамм ус байгаа вэ?" Жимин бодлогоо уншлаа.

"Н2О-ийн молийн масс нь 18г. 1 мольд 18г Н2О байна гэсэн үг үү?" гэж Жиминийг асуухад Юнги толгойгоо дохив.

Жимин Юнгигийн бичсэн юмыг харвал Юнги өгөгдлийг нь бичсэн мөртлөө бодолтыг нь хийгээгүй байв. Тэгэхээр Жимин бодолтыг нь хийх ёстой гэсэн үг.

"За тэгэхээр чинь...

1моль - 18г
8моль - Х г

18-ыг 8-д үржүүлээд 144, тийм болохоор Х нь 144-тэй тэнцүү. Тэгэхээр 144 граммд 8 моль ус байдаг. Зөв үү?" Жимин бодож дуусчихаад Юнги рүү хартал Юнги толгойгоо дохиод инээмсэглэж байв.

ТЭР НАД РУУ ИНЭЭМСЭГЛЭЖ БАЙНА, Өө новш өө новш өө новш...

Би яагаад ийм юм бээ?

"Баярлалаа Юнги ахаа! Таний харж байгаачлан би үнэхээр ухаан муутай" гэж Жимин хэлж харин Юнги бас л чимээгүй сууна.

Тэд үргэлжлүүлэн бодлого бодож, Юнгигийн бичиг Жиминий дэвтэр дээр хаа сайгүй харагдана. Жимин үүнийг хараад өөрийн эрхгүй инээмсэглэж байлаа. Юнги түүний бодож байснаас хамаагүй сайхан сэтгэлтэй хүн байв.

"Та ямар дуу сонсож байгаа юм бэ?" Жиминий сонирхол татаад асуучихав. Юнги харин утасныхаа дэлгэцийг харууллаа.

"Talking to maiselfeu?" Жимин англиар унших гэж оролдсон ч солонгос дуудлагаар уншчихав. Түүний мэдэж байгаагаар бол энэ Eminem- ийн дуу.

"Та хип хопд дуртай байх нь ээ?" Юнги толгой дохино.

"Гоё юмаа. Би поп талдаа илүү дуртай. Бас баллад" Жимин гэнэт ярихаа больж, түүний яриа Юнгид сонирхолгүй байгаа юм шиг санагдав.

"Гэхдээ энийг ярихад арай сонирхолгүй байгаа бололтой тэ?" тэр буцаад юмаа бичиж эхэллээ.

Гэнэт Юнги Жиминий гарыг тохойлдлоо. Тэр Юнги рүү хартал Юнги гараараа дохих шиг болов. Яг үргэлжлүүл гэж байгаа юм шиг.

Үргэлжлүүл?

"Аан, та миний ямар хөгжмийн төрөлд дуртайг илүү их сонсмоор байгаа юм уу? Гэхдээ яагаад?" Юнги бас л хариулсангүй.

"Заза, ммм би Бруно Марсд дуртай, Exo-ийн Чанёолд дуртай бас Big Bang- ийн Тэяан, тэр миний номер нэг аидол. Тэр үнэхээр гайхалтай хоолойтой биш гэж үү? Би бас гайгүй дуулчихдаг л даа гэхдээ түүний зэрэгт яасан ч хүрч чадахгүй"

"Би бас реп дуунд хэн нэгэнтэй хамт дуулахыг хүсдэг. Яг нөгөө Эминемийн 'Love the way you lie' шиг ч юмуу" Жимин инээж, Юнгитэй илүү тухтай болсон юм шиг санагдана. Юнги бас бага зэрэг инээмсэглэхэд Жимин зүгээр л хайлаад урсчихмаар санагдав.

Юу вэ? Чи түүнтэй хамт байгаад дөнгөж 2 цаг болж байна

Гэхдээ тэр үнэхээр төгс юм

Яагаад би өөртэйгөө яриад байна аа?

Өөртэйгөө ярих?

Энэ чинь түрүүний дууны нэр байна ш дээ

Жимин энэ дууг яалт ч үгүй дараа нь сонсоно.

"Бид хэзээ нэг өдөр хамтарч дуу гаргаж болох уу? Та реп хийгээд би дуулаад л"

Юнги одоо бүр тод инээмсэглэж харин Жимин дотроо галзуурч солиорч, яг ямар мэдрэмж өөртөө төрөөд байгааг ойлгохгүй байв.

Хөөх үнэхээр их сэтгэл хөдлөл

Өөрийгөө удирдах хэрэгтэй тэнэгээ

ГЭХДЭЭ ТҮҮНИЙ ИНЭЭМСЭГЛЭЛ

19:30 болж, тэр хоёр гэр гэртээ харихаар номын сангаас гарлаа.

"Хэрвээ таньд зүгээр бол би таньтай хамт алхая" Жимин цамцныхаа хормойг оролдож, сандарч байгаа харагдана. Юнги ч үүнийг анзаарав.

Жимин яагаад сандраад байгаа юм бэ? Тэр Юнгитэй алхаж байна. Мин Юнги, нийгэмээс тусгаарлагдсан, бүх хүмүүст үзэн ядагддаг нэгэн.

Харин энэ мөчид Юнгигийн хүйтэн зүрхэнд аз жаргал гялалзах шиг л болжээ.

"Өө, манай ээж тэнд байна" Жимин бага зэрэг уйтгартай хоолойгоор хэлэв. Яагаад гэвэл тэр Юнгигээс яагаад ч юм холдохыг хүсэхгүй байлаа.

"Надад тусалсанд баярлалаа. Дараа нь ч бас туслана гэдэгт би найдаж байна" ингэж хэлчихээд Жимин Юнгиг тэврээд авав. Юнгигийн бие яг хөшсөн юм шиг байсан ч Жимин үүнийг тоосонгүй. Тэр юу ч болж байсан Юнгид сайхан хандана.

Юнги бага зэрэг улайж, Жимин түүний улайсан нүүрийг хараагүй байгаасай гэж найдаж байв.

"Баяртай Юнги ахаа" Жимин гараа даллаад яваад өглөө.

Харин Юнги тэнд зогсож, аавыгаа ирж авахыг хүлээнэ.

Гэвч түүний аав ирсэнгүй. Тэр хэзээ ч ирэхгүй. Тэгээд Юнги ганцаараа хүйтэнд гэр лүүгээ алхлаа.

____________

Жиминий зүрх үнэхээр хүчтэй цохилж байв. Тэр Юнгид сайн болчихсох юм байх даа?

Тэгсэн ч Юнги сэтгэл хөдлөлөө Жиминд буцааж үзүүлэхгүй л болов уу гэдгээс тэр айна.

Жимин дахиад жоохон хичээлээ давтах гээд дэвтрээ нээтэл дэвтрийнх нь завсар нэг нугалаастай цаас байв. Цаасыг нээгээд хартал Юнгигийн бичиг харагдлаа.

"Чи ухаан муутай биш ээ, Пак Жимин"

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top