27

"Чи яагаад тийм хэрэг хийсэн юм?" гэж байцаагч гэмт хэрэгтэн болох Бан Шиёоноос асуулаа.

Тэр хэнэггүй гэгч нь инээд алдан, "Чи тэгэхээр Мин Юнжэг ямар хүн байсныг мэдэхгүй байгаа байх нь ээ"

"Юу гэсэн үг юм?"

"Мин Юнжэ гэмт хэрэгтэй холбоотой олон зүйлс хийж байсан. Тэдгээрийн нэг нь хар тамхи худалдаалдаг байсан" түүнийг ийн хэлэхэд байцаагч сонсож байгаа зүйлдээ итгэж ядан нүдээ томруулахад Шиёон, "Гайхаж байгаа л биз? Би ч бас гайхах л байсаан. Ноён Мин үнэхээр сайн хүн байсан"

"Бид энэ бизнесээ зөвхөн даргынхаа үгэн доор, зөвхөн түүний хэлсэнээр л хийдэг байсан. Тийм болохоор манай дарга надад болон миний бусад зургаан хамтрагчдад маань биднийг Юнжэг ал гэсэн тушаал өгсөн. Яагаад гэвэл Юнжэ ажлаа сайн хийхгүй байсан юм, мэдээж ажлаа даргынхаа үгэнд орж хийхгүй бол хэцүүхэн л зүйл болно шүү дээ"

Байцаагчийн харц ширүүн болон, "Та нар үнэхээр хүн чанаргүй амьтад юм" гэв.
"Чи тэгээд яах гэж Мин Юнгиг буудсан юм бэ? Тэр чамайг яасан юм?"

"Бүх үйл явдлыг харсан гэрчүүдийн нэг бол тэр хүү. Түүний ээж ч бас харсан л даа, гэхдээ би түүнийг нөхрийнхөө болон хүүгийнхээ төлөө энэ бүхнийг үргэлж далдалж бай гэж хэлсэн. Мин Юнги жоохон байсан. Би түүнд зүгээр л үргэлж чимээгүй бай тэгэхгүй бол чамайг ч бас алчихна шүү гэж хэлсэн. Тэр үйл явдлаас хойш тэр ярихаа больсон байсан. Гэвч одоо, Пак Жимин бас тэр сэтгэлзүйч Чанбин хоёроос болж тэр ярьж эхэлсэн. Үүний үр дүнд нь би өөрийгөө шоронд орно гэдгийг мэдэж байсан. Би Юнгитэй зүгээр л тэр хэргийн талаар ярилцах гэж байтал тэр намайг таньж, гэнэт тусламж гуйгаад орилоод эхэлсэн. Надад өөр сонголт байгаагүй, тэгээд л би хийх ёстой зүйлээ хийчихсэн… Би түүнийг өөртэйгөө хамт авч явах болно" тэр ийн хэлчихээд инээд алдахад байцаагч зүгээр л сандалнаасаа босоод түүнийг ханатай савчихмаар санагдлаа.

Байцаагч тэвчээрээ барьж ядан, "Чамайг одоо үнэхээр жаргалтай байгаа гэж найдаж байна" хэмээн доромжилсон аястай хэлэв.

"Жаргалтай гэх үг ч багадахаар байна, байцаагч аа" гэмт хэрэгтэн ингэж хэлчихээд зэвүүнээр инээмсэглэхэд байцаагч өрөөнөөс гарахаар шийдлээ, учир нь тэр энэ өрөөнд Шиёонтой хамт удаан байгаад байвал зарим нэг дүрмээ зөрчихөөр болтлоо ууртай болчихсон байв.

--------

"Чи яагаад үүнийг хийсэн юм?" харин одоо байцаагч сэтгэлзүйчээс ийн асуулаа.

"Юу хийсэн гэж?"

"Мин Юнгид яагаад тусалсан юм?"

Чанбин инээмсэглэн, "Яагаад гэвэл энэ удаад би Бан Шиёоныг хожуулахыг хүсээгүй. Би хэн нэгнийг өөрийхөө хийсэн алдаанаас болж хэцүү байдалд оруулахыг хүсээгүй. Гэхдээ миний хүргэсэн тус хэрэгтэй зүйл биш байсан бололтой"

"Чи ямар алдаа хийсэн гэж?"

"Би Шиёонд хайртай байсан. (thh, bas l gay hha) Хайр. Энэ л биднийг хамгийн жаргалтай бас хамгийн зовлонтой болгодог зүйл байсан юм. Би түүнтэй хамт байхдаа жаргалтай байдаг байсан. Гэнэт тэр ууртай бас ширүүн болж өөрчлөгдөж эхлэн, тэр намайг үнэхээр их зовоодог болчихсон. Тэгээд л бид хоёр муудалцаад, бид хоёрын харилцаа хэцүүхэн болж эхэлсэн. Тэр бас хэрвээ би түүнээс салах юм бол тэр манай гэр бүлийнхнийг ална гэж намайг сүрдүүлсэн. Үнэхээр гоё хайр дурлалын түүх байгаа биз?" Чанбин инээд алдав. "Би түүнийг тухайн үед яг ямар ажил хийгээд байсныг ойлгоогүй. Нэг өдөр тэр надад ажлынхаа талаар ярьж өгч, хэрэв би түүнд ажлын тал дээр нь туслах юм бол тэр надаас зүв зүгээр салж болно гэсэн. Мэдээж би өөрийгөө зовоохгүйн тулд, бас гэр бүлээ алдахгүйн тулд түүний ажлын хамтрагч болсон юм"

Чанбин байцаагч руу нулимс бүрэлзсэн нүдээрээ ширтэн;

"Мин Юнги, тэр…тэр миний өшөөгөө авах гол бай байсан. Би түүнд тусалвал Шиёоноос өшөөгөө авчих юм шиг бодогдож байсан юм. Гэхдээ би Юнги бас түүний найз залуутай анх уулзахад тэр хоёр хамтдаа үнэхээр хөөрхөн, яагаад ч юм хайр хүрмээр санагдсан. Ялангуяа тэр Жимин гэдэг залуу түүнд ямар их санаа зовж, анхаарал тавьж байгааг хараад би гайхсан, хүн хайртай хүндээ ингэж их хайр халамж өгч байгааг би бараг анх удаа л харсан байх. Миний анхны бодол өөрчлөгдөж, би Шиёоноос өшөөгөө авахаас илүү энэ хоёрт сэтгэлээсээ туслах хүсэл надад төрсөн. Гэхдээ одоо…" гээд түүний нүднээс нь нулимс дусалж эхэллээ.

"Санаа зоволтгүй ээ, сэтгэлзүйч ээ. Энэ бүхэн зүгээр болох болно. Мэдээлэл өгсөнд баярлалаа. Та одоо явж болно"

"За"

~~

"Жимин!" гэж Согжин орилсоор Жиминийг тэврэн авч, хэсэг чимээгүй зогслоо.

"Согжин ахаа…Уйлмаар байгаа бол уйл аа" Жимин ийн хэлчихээд түүн рүү инээмсэглэхэд Согжины зүрх хэдэн хэсэг зүсэгдэх шиг болж байв.

Тэр Жиминийг бүр чанга тэврээд толгойгоо мөрөн дээр нь тавьчихаад түрүүнээс хойш тэвчиж байсан бүх нулимсаа гарган цурхилтал уйлж эхэллээ.

"Т-тэр ямаршуухан байна?" хэмээн Намжүүн арай ядан зангирсан хоолойгоо гарган асуув.

"Би сайн мэдэхгүй байна, эмч нь арай л- "

Жиминийг ярьж дуусахын завдалгүй хаалга онгойж, эмч гарч ирлээ. Эмчийг гарч ирэхэд Юнгигийн ээж, Жимин гээд бүгдээрээ эмч рүү горьдлоготой харцаар харан түүн рүү ойртов.

"Юнги, тэр…"

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top