26
Юнги Жиминий өгзийг алгадаад "Чиний өгзөг үнэхээр гоё гэдгийг би хэлэх хэрэгтэй байх тэ?"
"Би таныг яаж буцаагаад чимээгүй болгох вэ?" Жимин нүдээ эргэлдүүлнэ.
"Чи уруулаараа намайг чимээгүй болгож болох л юм" гэсээр Юнги түүн рүү ойртлоо.
"За яахав" Жимин Юнгигийн уруул дээр ганц үнсчихээд "Одоо та чимээгүй байна шүү"
"Болж байна" Юнги түүнийг дахин нэг үнсэн, тэр хоёр хөтлөлцөөд сургуулийнхаа хашаанаас гарлаа.
"Би таньтай хамт илүү их баймаар л байна даанч ээж намайг тэнд хүлээгээд байж байна" Жимин хошуугаа цорвойлгон ийн хэлж байхдаа ээжийнхээ машин руу харна.
Юнги инээмсэглэн, "Зүгээр дээ хонгор минь, би гэр лүүгээ ганцаараа алхчихна. Надад санаа зоволтгүй, би аль хэдийн 21 хүрчихсэн"
"Тэгээд юу гэж? Би 20-той мөртлөө гэртээ ганцаараа харихаас айдаг, ялангуяа аль дээрийн хулгайлагдсан өдрөөс хойш бүр их айдаг болчихсон"
"Тийм байх л даа, гэхдээ би зүгээрээ. Санаа зоволтгүй" гээд Юнги Жиминийг илүү романтик байдлаар үнслээ.
"За за болгоомжтой яваарай бамбаруушхан минь" Жиминийг ингэж хэлэхэд Юнги яах учраа олохгүй инээдээ барьж ядан тоглоомоор, "Би ер нь яах гэж чамтай үерхсэн юм бол, Жимина?" гэхэд Жимин, "Яагаад гэвэл та надад хайртай"
"За тиймдээ" гэх үг Юнгигийн амнаас гарсны дараа тэр хоёр бие биенээ дахиад л үнсэв.
"Хөөе! Пак Жимин! Би чамд чиний жолооч шиг харагдаад байна уу?" гэж Жииминий ээж машиныхаа цонхоор орилж, тэр хоёрын холбогдсон байсан уруулыг салгахад хүргэлээ.
"Явахгүй бол болохгүй нь. Хайртай шүү Юнги" гээд Жимин ээжийнхээ машин руу гүйн очив.
"Би ч бас чамд хайртай Жиминни" Юнги өөрөө өөртөө шивнэчихээд гэр лүүгээ алхаж эхэллээ.
Тэр халааснаасаа чихэвчээ гаргаж ирээд дуу сонсох гээд яг дуугаа тавих гэж байтал хойно нь ямар нэг чимээ гарах шиг болов. Гайхан хойшоо хартал түүний ард нэг л сэжигтэй гэмээр саравчтай малгай, хар нүдний шилтэй хүн зогсож байсан бөгөөд тэр хүн нээх сонин инээмсэглэл нүүрэндээ тодруулсан байлаа.
"Уучлаарай, энэ хавьд ойрхон хүнсний дэлгүүр мэдэхгүй биз?" нөгөө сонин хүн ийн асуухад Юнгид бага зэрэг хачин мэдрэмж төрж байсан ч гэсэн тэр хариуллаа.
"Чигээрээ явж байгаад баруун эргэвэл- "
"Өө чи тэгэхээр ярьж чаддаг байх нь ээ?" тэр хүний зүүсэн хар нүдний шилнээс болж Юнги түүнийг яг яах гээд байгааг харцнаас нь тааварлаж чадахгүй байв.
"Тиймээ, яагаад ийм хачин юм асуугаад байгаа юм?" Юнги одоогийн байдлаар бол айж эхэлж байлаа.
"Юу ч бишээ, чи түрүүн юу гэж хэлэх гэж байсан билээ?"
"Чигээрээ яваад тэр булангаар баруун эргэвэл Extra гээд дэлгүүр байгаа" гэж Юнги хэлчихээд чихэвчээ зүүж, тэр хачин хүнийг явчих байх гэж бодон гэр лүүгээ алхаж эхлэв. Тэгж бодож байсан ч тэр хүн явсангүй.
Юнгиг алхаж байтал түрүүний хүн гэнэт хойноос буйгуйнаас нь атгахад Юнги цочин, гараа авах гэж оролдоно.
Тэр хүн аяархнаар, "Би чамайг үргэлж чимээгүй бай гэж хэлсэн байх аа?" гэхэд Юнги гүн шоконд оров. Энэ нөгөө хүн мөн байв, аавых нь амийг авсан хүн.
Түүний толгойд дээр үеийнх аймшигтай дурсамж, зураглал гэнэт сэдэрч, тэр өөрийгөө дахиад бүх зүйлээс тусгаарлаж, өөрийгөө жижигхэн орон зайд түгжихийг хүсч эхэлсэн ч Жиминий түүнд хийж өгсөн тэр их сэтгэлийг, тэр бүх зүйлийг бодонгуут Юнги тэгэх ёсгүйгээ ухаарав.
"Чиний хэлснээр байх албатай юм уу" гээд Юнги тэр хүний салтаа руу өшиглөчихөөд тусламж авахаар сургууль руугаа гүйлээ.
"ХЭН НЭГЭН НАДАД ТУСЛААЧ?" тэр амьдралдаа гүйж байгаагүйгээрээ маш хурдан гүйнэ. Азаар хэн нэгэн түүний орилохыг сонсон, Юнгигийн хойноос гүйж байсан хачин хүн Юнгиг хөөнгөө буу барьчихсан байхыг харангуутаа сандарч, хурдан гэгч нь цагдаа руу залгасан юм.
Юнгигийн нүдэнд сургуулийнх нь хаалга харагдаж, удалгүй цагдаагийн машиний дохиолол дуугарахыг ч сонслоо.
------
"Сөүл. Алдартай бизнесмен Мин Юнжэг хороосон гэмт хэрэгтэн баривчигдлаа. Түүнийг Бан Шиёон гэдэг ба тэр бас гурван хүний аминд хүрсэн юм байна. Цагдаа нар түүнийг байцааж байгаа бөгөөд одоо болтол хангалттай баримт, нотолгоо олж чадаагүй л байна. Мөн Мин Юнжэгийн хүү Мин Юнгигөөс ч одоо болтол ямар нэгэн мэдэгдэл ирээгүй байна..."
Намжүүн зурагтаа унтраан, "Юнги хаана байгаа юм?" гэж Согжинээс асуув.
"Мэдэхгүй ээ, гэхдээ юу болсон талаар Жиминээс асуухаас гэнэт айчихлаа"
Согжин Намжүүн хоёр өнөөдөр хичээлдээ яваагүй болохоор найзуудыгаа яг яасан талаар сайн мэдэхгүй байлаа. Саяны зурагтаар гарсан Юнгиг хохироосон тэр хүний талаарх мэдээг үзээд тэр хоёрын санаа зовж байлаа.
Согжиний утас дуугарч тэр нулимс бүрэлзсэн нүдээрээ Намжүүн рүү харахад Намжүүн "Би авья" гэж хэлээд утсыг нь авав.
"Байна уу?"
"Б-байна уу? Та г-гэмтлийн эмнэлэг дээр одоо ирж чадах уу?" гэх Жиминий чичирсэн хоолой утасны цаанаас сонсогдлоо.
"Яасан? Юу болсон юм бэ?"
"Юнги ах...тэр..." Жимин дундуур нь нусаа татан, "Тэр буудуулчихаж"
Намжүүний гарт байсан утас газарт пал хийн уналаа...
Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top