25

"ЖОНГҮГ ХААНА БАЙНА?" Тэхён Жимин рүү орилонгоо түүнийг сэгсэрч байв.

"Мэдэхгүй ээ, чи яагаад орилоод байгаа юм бэ? Намайг сэгсэрхээ боль л доо!"

Үүнийг сонсчихоод Тэхён ухаан орсон бололтой Жиминийг тавьж, гэнэт чимээгүй болчихов.

Хэсэг хугацааны дараа Жимин тайван хоолойгоор, "Жонгүгээр яах гэж байсан юм?"

"Тэр ой санамжаа буцаад санадаг болчихсон гэсэн!"

"Юу гэнэ ээ?!" Жимин одоо яг түрүүний Тэхён шиг галзуу юм шиг орилж байлаа.

"Бурхан минь Тэхёнаа энэ бол зүгээр л гайхалтай хэрэг!" тэр хоёр бие биенийхээ гарнаас атгалцчихаад жоохон хүүхдүүд шиг үсэрч дэвхцэнэ.

Энэ хойгуур Намжүүн Юнгийг аваад Жимин Тэхён хоёроос бага зэрэг холдов, яагаад гэвэл тэр хоёр луу цайны газарт сууж байсан ихэнх хүмүүс хачин харцаар харж байсан юм.

Согжин цайны газарт орж ирчихээд Намжүүн Юнги хоёр дээр очин "Юу болоод байгаа юм?"

"Жонгүг ой санамжаа олчихсон гэнээ. Тэгэхээр Тэхён тэр хоёрын хоорондох харилцаа одооныхоосоо илүү сайжирна гэсэн үг. Тэгээд л тэр хоёр баярлаж байгаа нь энэ" гэж Юнги бүгдийг нь тайлбарлалаа.

"Аан тийм үү…Жонгүг өөрөө хаана байгаа юм?" Согжин ч бас догдолж эхлэв, учир нь Жонгүг буцаад хэвэндээ орчихлоо гэсэн бодол түүнд сайхан санагдаж байлаа.

Хусог хаанаас ч юм гарч ирэн, "Гайхалтай эргэн ирэлт хийхээ бэлдэж байгаа биз"

Жимин гайхан Хусогоос, "Юу гэсэн үг юм?" гэж асуув.

"Чи мэссежээ уншаагүй юм уу?"

"Уншаагүй…" Жимин утсаа гаргаж ирээд хартал нээрээ л Жонгүгээс мэссеж ирсэн байлаа.

Jungkookie: Жимин! Би өнөөдөр очиж чадахгүй нь ээ, багшид намайг өвчтэй гээд хэлчихээрэй. Хайртай шүү <3

Жимин үүнийг уншаад хэсэг чимээ зогсчихоод, "Ойлгомжтой, тэр ямар нэг юм төлөвлөж байна. Жонгүг хэзээ ч, бүр хэзээ ч иймэрхүү мэссеж явуулдаггүй. Тэр ихэвчлэн 'Хөөе, би өнөөдөр очихгүй шүү, ойлгов уу?' гэсэн маягтай юм л бичдэг. Тэгэхээр яг ямар нэг юм болох гээд байна"

Тэхён сандалнаасаа гэнэт босон "Өө би нээрээ Жонгүгийн гэрт цүнхээ орхичихсон юм байна"

"Тэхёна, чиний цүнх нуруун дээр чинь байгаа юм биш үү?" Хусог гайхаад ийн асуув.

"Үгүй ээ…энэ биш" Тэхён хойшоо цүнх рүүгээ харчихаад буцаад нөгөө хэд рүүгээ харж инээмсэглэн "Баяртай!" гээд яваад өгчихөв.
Тэхён гүйнгээ инээд алдаж байв, яг галзуу хүн шиг.

~~~

Хаалганых нь хонх олон удаа дуугарахад Жонгүг дээгүүрээ цамц өмсөнгөө "Очлоо! очлоо" гэсээр хаалга руугаа явж байв. Тэр түрүүжингээ орондоо хэвтэж байсан болохоор үс нь сэгсийж, цамцаа хайш яайш өмссөн байдалтай хаалгаа тайлав.

"Сайн уу?" Жонгүг Тэхёныг хараад түүний нүүрэнд инээмсэглэл тодорлоо. "Чи одоо сургууль дээр байх ёстой биш бил- "

Үгээ гүйцээх боломж олголгүй Тэхён түүнийг хүчтэй үнсэнгээ ардаа байсан хаалгыг хөлөөрөө хаав.

Жонгүг ч түүнийг буцаан үнсэнгээ "Тэхёна…" гэж зөөлөн шивнэж байлаа.

Бүх зүйл хэвэндээ орж, бүх зүйл одоо л утга учиртай болж байгаа юм шиг түүнд санагдана. Яагаад гэвэл Тэхён, түүний сайн найз, түүний харж явдаг Тэхён түүнийг үнсэж байна. Тэр өмнө нь ой санамжаа алдсан үедээ яагаад Тэхёны хажууд байхдаа гэнэт зүрх нь хүчтэй цохилдог байсныг одоо л ойлгов.

"Би чамайг маш их санасан" Тэхён Жонгүгийн хацрыг илнэ.

"Би ч бас чамайг санасан" Жонгүг инээмсэнлэн түүний гарнаас барилаа.

Тэр хоёр 2 давхарт Жонгүгийн өрөөнд орж ирэхэд Тэхён өрөө нь их нямбай цэвэрхэн байхыг хараад гайхан асуув, "Хэн нэгэн танайд ирэх юм уу?"

Жонгүг инээнгээ "Чи л байхгүй юу даа"

"Айн?"

"Жимин рүү явуулсан хачин мэссежийг уншингуутаа надад санаа зовоод чамайг энд ирнэ гэдгийг чинь гадарлаж байсан юм"

"Муу зальтай амьтан" Тэхён орон дээр хэвтэж байсан Жонгүгийн дээр гарав.

"Яагаад гэвэл чи надад сайн болохоор л тэр шүү дээ" Жонгүг инээмсэглээд түүнийг дахин нэг үнслээ.

"Жонгүг…" гэж Тэхён гэнэт ноцтой хоолойгоор хэлэв.

"Яасан?" Жонгүг ч бас Тэхёныг ямар нэг чухал зүйл хэлэх гэж байгааг ойлголоо.

"Чи миний-"

Тэхён гэнэт ичиж, үгээ гүйцэт хэлж чадахгүй дэмий л доод уруулаа хазлана. Тэгээд Жонгүг түүний үгийг гүйцээж өглөө.
"-найз залуу болох уу?"

Жонгүг инээмсэглэн "Хоёулаа аль хэдийн үерхэж байгаа гэж би бодож байсан шүү дээ"
Тэр хоёр дахиад бие биенээ үнсэхэд энэ удаагийх өмнөхөөсөө ч илүү сайхан санагдана.

"Үүнийг хэлэхэд арай эрт байж болох ч гэхдээ энэ бүх хугацаанд би жинхэнэ чамгүйгээр чамтай хамт байх хугацаандаа анзаарсан юм… Би чамд хайртай, Жонгүг"

"Би мэднээ" Жонгүг нөгөө туулайн инээмсэглэлээ гарган, Тэхёныг чанга тэврээд чихэнд нь "Би ч бас чамд хайртай" гэж шивнэлээ.

Яг энэ мөчид Тэхёны зүрх хүчтэй цохилсноосоо болж бараг л цээжнээс нь гарах гэж байгаа юм шиг мэдрэгдэв.

Тэхён Жонгүгийнд ирэхээсээ өмнө эднийд очоод ямар нэгэн 'бохир' зүйл л хийх байх даа гэж бодож байсан бол одоо нөхцөл байдал ийм байна, бүх юм маш сайхан санагдаж, тэр одоо зүгээр л хайр мэдэрч, Жонгүгийн хажууд үүрд хамт байхыг хүснэ.

Тэхён Жонгүг рүү харан "Хоёулаа өдөржингөө бие биенээ тэврээд хэвтье, тэгэх үү?"

Түүний хэлсэн энэ эгдүүтэй үгэнд Жонгүгийн зүрх хайлчих шиг л болж тэр эргэлзээгүй зөвшөөрөв. Тэр хоёр бараг цаг гаруй зүв зүгээр хэвтэж, нэг нэгнийхээ дулааныг мэдэрч бас зүрхний цохилтыг сонсоцгоож байлаа.

"Тэхёна хоёулаа-"

"Тэгэлгүй яахав"

Тэр хоёр босоод Жонгүгийн нөүтбүүкийг урдаа тавин видео тоглоом тоглож эхлэв. Магадгүй хосууд хамт байхдаа хайр дурлалтай кино үзэж романтик орчин бүрдүүлдэг байх л даа гэхдээ тэр хоёрын хувьд бол Тэхёны хөлөн дунд Жонгүг суугаад хамтдаа инээлдэж, хамтдаа дуртай тоглоомоо тоглох нь хангалттай төгс санагдаж байлаа.

------

"Хөөе залуу" нэг хүн Хусогийг дуудахад тэр эргэж хартал "Энэ залууг хаанаас олж болохыг мэдэх үү?" гэж асуунгаа Хусогт Юнгигийн зургийг харуулав.

"Аан!" Хусог инээмсэглэн "Түүний анги нь тэнд байдаг юм, та хүлээж байвал тэр удахгүй гарч ирэх байх аа" гэж хэлчихээд яваад өгөв.

"Найзыгаа танихгүй хүнд ийм амархан бариад өгчих ч гэж дээ" тэр хүн өөрөө өөртөө инээмсэглэнэ. "Чи илүү болгоомжтой байх хэрэгтэй, Хусог. Чи хэзээ ч хэн нь аюултай, хэн нь аюулгүйг мэддэггүй"

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top