24

Жимин хойшоо хартал хэн нэгний гар түүнийг зуураад авчихав. Тэр орилохыг хүссэн ч хоолой нь гарч өгсөнгүй. Яагаад гэдгийг тэр өөрөө ч ойлгохгүй байлаа.

Түүнийг барьчихсан байгаа чанга гарнаас мултарахын тулд тэр хамаг чадлаараа хичээсэн боловч ямар ч нэмэр байсангүй. Тэр өөрийгөө үхэх гэж байгаагаа мэдэрч гэнэт амьсгалж чадахаа больж эхлэв...

Тэгээд л Жимин хамаг хөлсөндөө дарагдсан байдалтай цочин сэрсэн юм. Тэр амьсгалаа дарах гэж хичээн хэд гүнзгий амьсгал авсны дараа л нэг тайвширлаа. Утсаа асаан цаг хартал 00:30 болж байв.

Хэдий тайвширсан ч гэсэн түүний гар бага зэрэг салганаж байсан бөгөөд тэр Юнгиг унтаагүй байгаа байх гэж найдан түүн рүү залгахаар шийдлээ. Жимин зүгээр л Юнгигийн хоолойг сонсохыг хүсч байв, тэр намуухан дуу хоолойг.

"Байна уу?"

"Ю-Юнги?"

"Яасан Жиминни? Зүгээр үү? Хоолой чинь чичрээд байна уу да"

"Би зүгээрээ... сая харин хар дарж зүүдлээд"

"Би одоо очоод чамайг тайвшруулаад өгөх юм уу?"

"Хэрэггүй ээ, ийм орой болчихсон байхад"

"Би 1 цаг гээд очьё" гээд Юнги утсаа тасалчихав.

--------

Yoongi hyung: Би үүдэнд чинь ирчихлээ. Хонх дарчихвал ээж аавыг чинь сэрээчихэж магадгүй

Жимин хурдан гэгч нь доошоо шатаар буун Юнгид хаалга онгойлгож өглөө. "Даарсан уу? Гадаа их хүйтэн байна"

"Жоохон л. Гэхдээ чиний өрөө дулаахан байгаа биз дээ?" гэж Юнги асуунгаа ардаа байгаа хаалгыг хаав.

"Тиймээ. Нааш ир" Жимин түүний гарнаас хөтлөөд өрөө лүүгээ дагуулан явлаа. Тэр хоёр өрөөнд орж ирмэгц Жимин юмыг яаж мэдхэв, ээж аав нь гэнэт орж ирээд Юнгиг харчихаж магадгүй гэж бодоод хаалгаа түгжчихэв.

Юнги Жиминий орон дээр суугаад Жиминийг дуудахад тэр Юнгигийн өвөр дээр дуртай нь аргагүй суугаад түүнийг хүзүүгээр нь тэврээд авлаа.

"Юнги ахаа…би иймэрхүү зүүд зүүдлэх дургүй"

"Юуны тухай?"

"Намайг хэн нэгэн хулгайлж байна гэж" Жимин санаа алдаж, түүний нүд нулимсаар бүрэлзэж байв.

"Би уйлмааргүй байна…" тэр доошоо хараад ханцуйгаараа нулимсаа арчиж эхлэхэд Юнги түүний нуруун дээр гараа тавиад зөөлөн илж түүнийг тайвшруулах гэж оролдоно.

"Жимин, над руу хар даа" тэр Жиминий эрүүг дээшлүүлэн өөр лүүгээ харуулсан ч Жиминий нүд доошоо харсан хэвээрээ л байв.

"Уйлмаар байгаа бол зүгээр л уйлчих. Энэнээс ичиж зовоод байх юм байхгүй. Иймэрхүү юм хүн болгонд л мэдрэгддэг. Чи энэ зүүднээсээ ч илүү аймар зүйлтэй нүүр тулж л байсан. Гэхдээ одоо чи энд амьд, бага зэрэг жаргалтай, бас миний хажууд байж байна шүү дээ. Тэгэхээр чи үнэхээр дайчин гэсэн үг" Юнгиг ийн хэлж дуусахад Жиминий санаа амарсан бололтой, түүн рүү харлаа.

"Яагаад та намайг бага зэрэг жаргалтай гэж бодсон юм?"

"Намайг энд ирэхээс өмнө чи айсан байсан. Гэхдээ одоо би энд байгаа болохоор чамайг түрүүнийхээсээ арай л дээрдсэн байх гэж бодож байна. Тэгээд л бага зэрэг жаргалтай гэчихлээ"

"Та тэгвэл намайг бүрэн жаргалтай болгож чадах уу?" Жимин ёжтой инээмсэглэв.

"Мэдэхгүй ээ. Чи тэгэхийг хүсч байгаа юм уу?" Юнги ч бас түүн рүү харан ёжтой инээмсэглэнэ.

"Мэдээж би хүсч байна" гээд Жимин Юнгигийн уруул дээр үнслээ. Юнги Жиминийг арагш нь хэвтүүлж, өөрөө дээр нь гараад Жиминий биеэр гараа тэнүүлчлүүлж эхлэхэд Жимин Юнгигийн цамцыг тайлж эхлэв.

"Хүсч байвал миний ч бас цамцыг тайлж болно" Жимин түүн рүү инээмсэглэн, харин Юнги Жиминий цамцыг тайлчихаад хүзүүг нь үнсэж, шимж эхлэн, бусдад Жиминийг зөвхөн түүнийх гэсэн тэмдэг үлдээж байлаа.

"Юнги…би…"

Юнги толгойгоо өндийлгөөд түүн рүү харав. "Би юу гэж?"

"Би таныг мэдэрмээр байна" энэ үг Жиминий амнаас гарсаны дараа Юнги хэсэг зуур шокны байдалтай болж, яах учраа мэдэхгүй зүгээр л инээд алдчихав.

"Намайг мэдэрмээр байна аа?"

"Т-тиймээ, болохгүй юм уу?" Жиминий санаа зовж эхлэн, тэр үнэхээр их ичиж байлаа. Юнги хүсэхгүй байгаа ч юм билүү.

"Үгүй ээ, зүгээр л саяных үнэхээр өхөөрдөм байсан юм, чиний хэлж байгаа байдал чинь. Нээх хөөрхөн хацар нь улайж ирээд л"

"Х-Хөөе, та намайг улам их улайлгаад байна" тэр гараараа нүүрээ нуугаад, "Би гэнэт таныг буцаад ярьдаггүй болоосой гэж хүсчихлээ"

"Гэхдээ би ярьж чадахгүй бол чамд хэлэхийг хүсдэг зүйлсээ хэлж чадахгүй болчихно" Юнги түүний духыг илээд инээмсэглэв.

"Жишээ нь юу гэж?"

"Би чамд хайртай гэдгийг"

Жимин үүнийг сонсчихоод зүгээр л түүн рүү ширтэж байлаа, ямар ч үйл хөдлөлгүй.

"Жимин? Зүгээр үү?"

"Та надад хайртай гэж үү?"

"Тэгэлгүй яахав дээ. Би чамд хайртай, бүр үнэхээр их"

"Бурхан минь, би энэ мөчийг ямар удаан хүлээж байсан гээч… Би ч бас танд хайртай"

Жимин Юнгигийн шилэн хүзүүн дээр гараа тавиад түүнийг өөртөө аажмаар ойртуулан нүдээ аниад түүний уруул дээр үнсэв.

Нэг л мэдэхэд тэр хоёрын бүх хувцас тайлагдаж, шалаар нэг хөглөрч байлаа. Нэгнийхээ арьсыг өөрийн арьсан дээрээ мэдэрч, бие биедээ ямар их хайртайгаа үйл хөдлөлөөрөө илэрхийлнэ.

Өрөөнд зөвхөн Жиминий аяархан гинших чимээ, Юнгигийн хүчтэй аахилах, бас зарим нэг нойтон чимээнүүд л сонсогдож байв.

Бие биедээ уусч байгаа мэт, яг л нэг хүн болсон юм шиг мэдрэгдэж, энэ шөнө бол тэр хоёрын хамгийн жаргалтай, хайр энхрийлэл, таашаалаар дүүрэн шөнө байлаа.

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top