23

"Мин Юнги, Пак Жимин хоёр ороорой"

"Орцгоох уу?" Жимин Юнгигийн гарнаас хөтлөөд сэтгэлзүйчийн өрөө лүү орлоо. "Өглөөний мэнд сэтгэлзүйч Чанбин"

"Та хоёр хэр байна да? Дажгүй юу?" гэж сэтгэлзүйч асуунгаа ширээн дээрээ байгаа баахан цааснуудыг эмхлэнэ.

"Сайн байгаа! Юнги ах маш их сайжирч байгаа" Жимин Юнги рүү харан түүнийг бага зэрэг ичээж байв.

"Ашгүй дээ. Одоо эхлэх үү?" сэтгэлзүйч инээмсэглэн ийн асууж, тэр хоёр толгойгоо дохилоо.

"Юнги…одоо нүдээ аниарай, тэгээд бүх зүйл тохиолдсон тэр шөнийг санах гээд хичээ"

Юнги нүдээ анин тэр шөнийн болсон зүйлсийг санах гэж оролдоно.

"Одоо чамайг бэртээсэн тэр хүнийг бодоод түүнд хэлэхийг хүссэн зүйл байвал хэлээрэй"

Юнги энэ үед Жиминий гарнаас чанга атгаад "Надаас холд!" гэж хэлэв.

"Юнги, одоо наадхаа нүдээ нээгээд хэлэх гээд үз дээ?" сэтгэлзүйчийн хоолой намуухан байх бөгөөд Юнгиг аль болох тайван байлгахыг хичээнэ.

Юнги нүдээ нээгээд "Надаас холд!" гэж дахин тод хэлэв. Энэ бүгдийг харж суусан Жимин өөрийн эрхгүй инээмсэглэнэ.

"Сайн байна. Одоо дахиад нүдээ аниад тэр хүний чамд юу гэж хэлснийг сана. Тэр хүн юу гэж хэлсэн болоод чи юм ярихаа больсон бэ?"

Юнги нүдээ аниад бодож эхэллээ.

'Чимээгүй бай'

"Тэр юу гэж хэлсэн юм, Юнги?" сэтгэлзүйч энэ удаа бага зэрэг чанга хэлэв.

Юнги тэр хүний хэлсэн үгийг хэлэхийг хүссэн боловч чадсангүй. Түүнд нэг л хэцүү санагдана. Түүний нүүр айдас, уур хилэнгээсээ болж улайж эхлэн дахин хэлэхийг оролдсон ч нэмэр байсангүй.

Юнгигийн энэ байдлийг хараад Жиминий санаа зовон, "Сэтгэлзүйчээ, энэ арай л- " хэмээн хэлэх гэж байтал сэтгэлзүйч түүний хэлэх гэж байсан зүйлийг тасалдуулав.

"Надад хэл, Юнги! Чиний амьдралыг сүйрүүлсэн тэр үг, чи өөрийгөө бусдаас тусгаарлахад хүргэсэн тэр үгийг чанга хэл!"

Юнги хоёр гараараа толгойгоо базлана. Тэр хэлэхийг хүсч байсан ч яагаад ч юм болохгүй байлаа.

Тэр аймшигт шөнийн болсон үйл явдал түүний толгойд эргэлдэнэ. Түүнийг зодож байсан хүн, зочны өрөөний голд хэвтэх аавынх нь цогцос, ээжийнх нь чанга орилох чимээ.

Гэхдээ одоо бүх зүйлс тод болж эхлэв, түүний мартахыг хүссэн, сэтгэлээсээ гаргахыг хүссэн, түүнийг байнга айлгадаг байсан тэр хэдхэн үг, эдгээр бүх зүйлс буцаад маш тод мэдрэгдлээ.

Чимээгүй байх тэнэг гэдгийг тэр одоо л ойлгож эхлэв. Чимээгүй байснаар түүний аав эргээд ирэхгүй гэдгийг, чимээгүй байх нь зөвхөн тэр алуурчны л сэтгэлийг хангах зүйл гэдгийг тэр ойлгов.

Юнги үүнийг хүсэхгүй. Мин Юнги бол хүчтэй, Мин Юнгид ээж нь бас олон найзууд байгаа гэхдээ хамгийн гол нь, Мин Юнгид Пак Жимин байгаа.

Түүний бүх бодлууд цэвэрлэгдэж цоо шинэ, өөр бодол толгойд нь эргэлдэж эхэллээ.

Аавынхаа өршөөг авах гэж оролдох, Юнги яаж зовж байсан шигээ тэдгээр алуурчдыг бас тэгж зовоохыг хүсч эхлэв.

Тэр одоо нуух шаардлага байхгүй. Тэр алуулсан ч хамаагүй. Түүний бодож байсан хамгийн чухал бодол нь; 'Би одооноос эхлэн нуугдахгүй'.

Юнги толгойгоо бага зэрэг доошлуулаад тайван хоолойгоор, "Тэр хүн надад 'Чимээгүй бай' гэж хэлсэн" гээд тэр гүнзгий амьсгал авлаа.

"Чи тэгээд түүний хэлсэн үгэнд орсоор л байх уу?"

Юнги нүдээ нээгээд ёжтой инээмсэглэв.   "Үгүй"

~~

"Би одоо болтол Жиминийг хулгайлсан тэр новшийн үгийг бодохоор уур хүрээд байх юм" гэж Тэхён утасны цаанаас яг л хов базаж ярьж байгаа охин шиг хэллээ.

Жонгүг үүнийг сонсоод, "Би ч гэсэн. Жиминийг баривал их мөнгөтэй болох байсан ч гэх шиг" хэмээн нүдээ эргэлдүүлсээр хэлэв.

"Харин тиймээ"

"Ингээд бодсон чинь хоёулаа нэг удаа Жиминий өгзгийг үнэхээр гоё болохоор хэн нэгэн түүний өгзгийг харахын тулд Жиминийг дагадаг байх даа гэж ярьж байсныгаа гэнэт саначихлаа" гэж хэлэн Жонгүг чанга инээлээ.

"Тиймэрхүү юм ярихад их гоё бас хөгжилтэй байсан. Би ер нь л хоёулаа тиймэрхүү зүйл ярихад дуртай байдаг" Тэхён инээмсэглэв, хэдий Жонгүг түүний инээмсэглэлийг харж чадахгүй ч гэсэн.

"Би ч бас Тэе. Чамтай юм ярихад үнэхээр гоё байдаг гэхдээ би одоо унтах хэрэгтэй байна…зүгээр биз дээ? Би их ядраад байна"

"Тэгэлгүй яахав, Жонгүги. Сайхан амраарай, бас намайг зүүдлээрэй, за?" Тэхён ингэж хэлчихээд утсаа үнсэн, чанга үнсэж буй чимээ гаргахад Жонгүг нөгөө талаас Тэхёны энэ үйлдэлд инээдээ барьж ядна.

"Чи яагаад ийм нялуун юм бэ Тэхёна… Заза сайхан амраарай" гээд Жонгүг утсаа таслав.

Тэхёныг унтах гээд нүдээ аниад хэвтэж байтал утас нь гэнэт чичрэн түүнийг цочооход хүргэлээ. Тэр утсаа аваад хартал Жонгүгээс мессэж ирсэн байв.

Jungkookie: Сайхан амраарай!

Jungkookie: Аан бас, би буцаад бүх зүйлээ санадаг болчихсон ^-^

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top