20

"Тэгэхээр чи Юнги ахыг жинхнээсээ 'Жимин' гэж хэлсэн гэх гээд байна уу? Яг амаа хөдөлгөөд хоолойгоо гаргаж уу?" гэж Тэхён гайхан асуув.

Жимин нүдээ эргэлдүүлсээр "Тиймээ. Би чамд хэдэн удаа хэлэх ёстой юм бэ?" гэлээ.

"Тэгээд та дахиад хэлж чадахгүй байгаа юм уу?" Тэхён Юнги рүү хартал тэр толгойгоо дохив.

"Гайхалтай" Жонгүг сууж байсан газраасаа босож гараа энгэртээ зөрүүлнэ. "Энэ үнэхээр байж болмоор зүйл гэж үү?"

Энэ дөрөв одоо зочны өрөөнд байх ба Юнги Жимин хоёр буйдан дээр сууж, Жонгүг Тэхён хоёр тэр хоёрын өөдөөс нь хараад зогсож байв.

Юнгиг юм хэлсэний дараа Жимин Юнги хоёр хоёулаа цочирдсоноос болж Жимин юу хийхээ сайн мэдэхгүй байсан болохоор Жонгүг Тэхён хоёрыг дуудаад ярилцаж байгаа нь энэ.

"Юнги ахыг ярихад та хоёр яг юу хийж байсан юм?"

Жимин Юнги рүү харав.  'Би энэ хоёрт хэлэх хэрэгтэй юу?'

Юнги яг л Жиминий бодлыг уншсан юм шиг толгой дохилоо.

"Би Юнги ахын муухай дурсамжуудыг сайхан дурсамж болгон өөрчлөх гэж оролдсон. Би энэ аргыг нетээс харсан юм. Энэ арга сэтгэлийг нь зовоодог зүйлийг алга болгодог гэсэн байсан. Тэгээд л энэ үйлчилсэн ч юмуу яасан юм, тэр 'Жимин' гэж хэлсэн, тэгээд... би мэдэхгүй ээ" гэж Жимин бүх болсон явдлаа хэлэв.

"Заза би бараг ойлгочих шиг боллоо, гэхдээ чи наад аргаа дахиад хийж болохгүй гэж үү?" хэмээн Жонгүг сонирхон асуулаа.

"Магадгүй...та үүнийг хийхийг зөвшөөрч байна уу Юнги ах аа?" Жимин Юнги рүү хартал тэр жоохон сандарч байв. Тэр өөрийхөө сул дорой байдлыг дүү нартаа харуулахыг нээх хүссэнгүй. Гэхдээ тэр Жиминд итгэж байсан болохоор толгойгоо дохилоо.

Жимин түүнд ойртож гараараа амыг нь таглатал Юнги яг өчигдөр шөнө хийсэн зүйлсээ санаж, бүх зүйл бол Жиминий зөөлөн үнсэлт гэсэн бодол толгойд нь эргэлдэж эхлэв.

Хэсэг хугацааны дараа Жимин гараа автал Юнгигийн ам бага зэрэг нээгдэж, тэр нэг зүйлийг тод хэллээ, "Баярлалаа"

Тэхён энэ бүгдийг харж, сонссондоо гайхаж, ам нь ангайн харин Жимин Юнгиг тэврээд авав.

"Ахаа! Та үнэхээр сайн байна. Бурхан минь, би таниар бахархаж байна" Жимин инээмсэглээд түүний хацар дээр үнслээ.

"Хараал ид гэж, би саяны хоолойг сонсоод байвал өөртөө хүрэхгүйгээр ч шууд тавихаар юм байна" гэж Жонгүг чанга хэлчихэв.

"Хэрвээ би 3 жил юу ч ярихгүй байж байгаад яривал миний хоолой бүдүүн дээрээ бүр бүдүүн болно гэж чи бодохгүй байна уу? Жонгүга?" Тэхён Жонгүг рүү ёжтой инээмсэглэнэ.

"Хэрвээ чиний хоолой одоогийхоосоо бүдүүн болчихвол би чамайг ярих болгонд айх байх аа" Жонгүг инээд алдана.

"Чи миний хоолойнд дуртай гэдгийг чинь би мэднээ" Тэхён Жонгүгийн чихэнд шивнэж, өгзгийг нь бага зэрэг базахад Жонгүгийн нүүр улайж, бие нь үл мэдэг чичрэв.

"Юу гээч, саяных үнэхээр гайхалтай байлаа, бас чи Юнги ахын төлөө ингэж арга хэмжээ авч байгаад би баяртай байна" Тэхён Жимин рүү харан инээмсэглэлээ.

"Гэхдээ бид хоёр дараа нь яах ёстой юм бэ?" Жимин яах учраа олохгүй ийн асуув. "Тэр одоо нээх сайн ярьж чадахгүй байгаа гэж хэлэх гээд л…" Жимин бага зэрэг хөмсгөө зангидахад Юнги түүний мөрөн дээр гараа тавив. Яг л энэ бүгд удахгүй зүгээр болно гэж байгаа юм шиг.

"Чи сэтгэлзүйч дээр очино гээд байгаагүй билүү? Магадгүй сэтгэлзүйч чамд юу хийх ёстойг чинь хэлж, чамд илүү сайн туслах байх" гэж Жонгүг хэллээ.

"Тийм шүү. Бид хоёр тэгнээ. Тийм биз дээ, Юнги ах аа?" Жимин Юнги рүү инээмсэглэхэд Юнги түүн рүү буцаад инээмсэглэв.

"Хөөрхөн гэдэг нь" Жимин ингэж хэлчихээд Юнгигийн уруул дээр үнсэхэд Тэхён Жонгүг хоёр яах учраа олохгүй харцаа худлаа өөр өөр тийшээ шилжүүлнэ.

'Хэрвээ Жонгүг аль хэдийн миний найз залуу болчихсон байсан бол бүх юм хамаагүй амар байх байлаа'

'Би эргээд бүх зүйлээ санадаг бол ч…'

Тэд нэлээн ядарцгаасан болохоор гэр гэртээ харилаа. Гэвч Юнги Жиминийд үлдэхийг хүссэн юм. Юнги Жиминий орон дээр суусан байх ба их л ядарсан харагдана.

Тэгээд Жимин Юнги рүү ойртоод, "Ахаа, та гэртээ харимааргүй байгаа юмуу?" гэж асуув.

Юнги инээмсэглээд толгойгоо дохиж Жиминийг өөртөө илүү ойртуулан, уруул дээр нь үнслээ.

"Заза, угаасаа би ч бас таныг явуулмааргүй байна" тэр Юнгигийн хүзүүгээр гараа ороон түүний өвөр дээр гарахад Юнги түүнийг орон дээр хэвтүүлээд дээр нь гарлаа. Тэр Жиминий нүүр, хүзүү гээд ил байгаа бүх хэсэгт нь үнсэж байв.

"Би энд ингээд л таниас хайр халамж аваад л баймаар байна гэхдээ би одоо сэтгэлзүйч рүү залгаад уулзах цагаа авах хэрэгтэй байна, за юу?" Жимин ингэж хэлчихээд босож Юнгигийн хацар дээр үнсчихээд утсаа авлаа.

Юнги Жиминийг сэтгэлзүйчтэй утсаар ярьж байхыг нь харж сууж байсан бөгөөд тэр Жиминийг ийм их баяртай байгааг хараад өөрийн эрхгүй инээмсэглэлээ.

Жимин ярьж дууссан бололтой утсаа таслан, Юнги рүү ойртоод түүний гарыг атгав.

"Сэтгэлзүйч эмчилгээгээ нөгөөдрөөс эхлэе гэж байна, энэ зүгээр биз дээ?"

Юнги толгойгоо дохиод, Жиминийг тэврээд авлаа.

'Энэ бүхэн тус болно гэж би үнэхээр их найдаж байна'

__________

"Тэд түүнийг буцаад ярьж чаддаг болгох гэж байгаа гэж сэтгэлзүйч Чанбин хэллээ"

Үүнийг сонсчихоод нөгөө хүн рубикийн шоогоо эвлүүлэхээ түр зогсоов. "Өршөөгөөрэй?"

"Сэтгэлзүйч, тэр хоёртой сэтгэлзүйн эмчилгээ хийх гэж байгаа гэж сая ярилаа"

"Тэр хоёр оо?"

"Пак Жимин, Мин Юнги хоёр, эрхэмээ"

"Пак Жимин гэнэ ээ?"

Түүний туслах толгой дохиход тэр буцаад өөрийхөө хайртай шоогоо эвлүүлж эхлэв. "Түүнд миний өмнөөс санаа тавь"

"Ойлголоо" тэр залуу бөхийчихөөд өрөөнөөс гарлаа.

'Пак Жимин гэх залуу өөрийхөө эрхэм Мин Юнгиг аварч чадна гэж бодож байгаа бол тэр буруу л бодож дээ…'

'Би үүнийг хэзээ ч болгуулахгүй'

1k vote!! zunduu ih bayrlalaa. Ene oguullegiig unshdag comment bichdeg vote dardag buh humuusdee uneheer ih bayrlaa. Bi unshigchidtaigaa neeh ih yrij, haritsaj, bayrlasnaa heleed bdaggui ch gsn bi ta nartaa dotroo mash ih bayrlaj yvdag shu. Bugdend ni hairtai shuu💕💕💕💕

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top