2
Жимин, Жонгүг, Тэхён гурав Юнгитэй яаж яриа өдөхөө мэдэхгүй дэмий л түүн рүү ширтэн сууна.
"Хүлээгээрэй…тэр төгсөх ангийнх юм байж яагаад химийн шалгалтыг бид нартай өгсөн юм бэ?" Жонгүг асуув.
"Төгсөх ангийн оюутанд хоёр хичээл хасагддаг болохоор тэд яг чухал гэсэн хичээлээ л сонгож гүнзгийрүүлж үздэг гэсэн. Тэгэхээр Юнги яг химийг сонгосон байх" Тэхён ингэж хэлсэн ч Жонгүг ойлгоогүй царайтай байсан болохоор дахиад тайлбарлахаар шийдэв.
"Намайг сайн сонсч бай. Юнги тийм ч олон хичээлтэй биш. Тийм болохоор тэр цонхтой цагууд дээрээ ямар ч хамаагүй химийн хичээлд сууж болно гэсэн үг. Ингэж суухдаа тэр 'зочин' гэсэн нэрээр ороод энэ сонгосон химийн цагууд дээрээ байнга 'зочин' болж сууна гэсэн үг. Гэхдээ энэ нь түүний дүнд хамаагүй. Ийм болохоор тэр бидний суудаг химийн цагийг сонгосон болохоор бидэнтэй байнга хими дээр хамт сууна гэсэн үг"
"Би одоо ч гэсэн сайн ойлгохгүй байна, гэхдээ намайг ойлгосон гээд бодчих. Бас яагаад тэдэнд тийм их цонхтой цаг байхад ингэж 'зочин' болж хичээлд суух ёстой гэж?" Жонгүг гайхна.
"Мэдэхгүй ээ зүгээр л илүү ихийг мэдэхийг хүсч байгаа хүмүүс зөндөө байдаг ш дээ. Тэгээд л тэгдэг байх"
Юнги ийм гавал юм уу эсвэл угаасаа ийм аймар ухаантай юм болов уу гэж Жимин гайхна.
Жиминд Юнги үнэхээр сонин санагддаг. Түүний яаж аашилдаг, яаж ярьдаг гэх мэт.
Юнги цамцныхаа малгайг өмсөж, чихэвчээ зүүсэн харагдана. Харин найзууд нь ойр хавиар нь инээлдэж галзуу юм шиг л байцгаана.
"Чи түүн рүү ширтээд байна уу даа Жиминаа?" Жонгүг ёжтой нь аргагүй асуув.
"Ммм?" Жимин хий бодлуудаасаа гэнэт сэрсэн юм шиг харлаа.
"Юнги рүү очоод ярилцах гээд үзээ" Тэхён аяархан хэлэв.
"Тэр надтай ярихгүй л болов уу"
"Би чиний бүх асуудлыг шийдэж өгөх ёстой юу?" Тэхён босоод Юнгигийн сууж байсан ширээ рүү алхлаа.
"Тэр жинхнээсээ- "
"Тиймээ" Жонгүг Жиминий мөрөн дээр гараа тавьж харин Жимин санаа алдана.
"Би яагаад ийм найзтай юм бэ Жонгүгаа"
Энэ хооронд харин Тэхён Юнгигийн найз Хусогтой ярилцаж байв. Гэнэт тэр хоёр тэнэг юм шиг инээлдээд эхлэв.
Намайг шоолоод байна уу да
Тэгснээ Тэхён Жимин рүү зааж Хусог түүн рүү харав. Дараа нь Хусог ширээн дээрээ амгалан гэгч нь унтаж байсан Юнги рүү харснаа толгой дохив.
Тэр хоёр юу яриад байна аа??
Гэхдээ тэр хоёр үнэндээ...
"Хэрвээ мэлхийний машин эвдэрвэл яах вэ?" Тэхён инээдээ барьж ядан хэлэв.
"Мэдэхгүй ээ, яах юм?" Хусог инээд алдана.
"Тэр мэлхий алхана гэсэн үг" Тэхён чанга инээж, Хусог ч даган инээв.
"Чиний онигоонууд ч үргэлж шилдэг нь байх юм аа" Хусог инээснээсээ болж гарсан нулимсаа арчина.
"За байж бай, би илүү сонирхолтойг ярья"
"Чи хичээл дээрээ унтаж байгаад багшдаа загнуулсан хүүхдийг мэдэх үү?"
"Гэхдээ зүгээрээ хамгийн гол нь тэр сэрсэн" Тэхён дахиад инээж харин Хусог сайн найз руугаа харав.
"Наадах чинь үнэхээр Юнги байна" Хусог Юнгигийн толгойг илж, түүн рүү өхөөрдөнгүй ширтэнэ.
"Тиймээ түүний тухай" Тэхён гэнэт ноцтой хоолойгоор хэллээ.
"Чи түүнээс Жиминд химид нь тусалж болох уу гээд асуугаад өгөөч? Чи Жиминийг сайн мэдэхгүй байх л даа, тэр байхгүй юу, тэнд сууж байгаа" Тэхён Жимин рүү заав.
Хусог хэсэг зуур Жимин рүү харлаа.
'Аан би түүнийг мэднэ. Чиний бодож байгаагаас ч илүүг мэднэ' Хусог дотроо бодно.
"Би Юнгиг ятгах гээд үзье. Тэр нээрээ химидээ үнэхээр сайн шүү. Би амлаж чадахгүй ч тэр ихэнхдээ хүйтэн царай гаргачихаад 'үгүй' гэж хэлдэг шүү" Хусог үнэнийг хэлж, Тэхён толгой дохилоо.
"Зүгээрээ. Чи түүнээс асууна гэсэн л юм чинь надад сайхан байнаа" Тэхён Хусог руу нөгөө алдарт тэгш өнцөгтөн инээмсэглэлээрээ инээж, Хусог хацрыг нь чимхээд авав.
"Хөөрхөн гэдэг нь"
__________
"Хусог хэзээ ч түүнийг ятгаж чадахгүй" гэж Жимин гутрангуй хэлэв.
"Хусог бол Юнгигийн сайн найз. Тэр чаднаа. Бас чи Хусогийг сайн мэдэхгүй байж ингэж хэлэхгүй шүү! Тэр үнэхээр сайн залуу" гэж Тэхён хэллээ.
'Гэхдээ би түүнийг хэн гэдгийг мэднэ. Чиний бодож байгаагаас ч илүү түүнийг мэднэ'
"Заза чиний хэлснээр болог ээ Тэхёнаа"
-------
Жимин тэр өдрөө мэссеж хүлээн авлаа.
Min Yoongi : Чи нөгөө хими дээрээ туслуулах гээд байгаа хүүхэд мөн үү?
Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top