19

"Чи доошлох ёстой!" Жимин Жонгүг рүү хашхирна.

Жонгүг биеэ атийлган доошилж шалтай наалдав. Жонгүгтэй адилхан үйлдэл хийхийн оронд Тэхён зүгээр л гөлрөөд зогсож байлаа.

"Тэхёна чи- "

Тэхён хойшоо харчихаад Жонгүгийг босохоос өмнө долоовор хуруугаа уруулдаа хүргэн "шшш" гэх авиа гаргав. Тэхёны анхаарал сарнисан байх хооронд Жонгүг жуумалзсаар сүүлийн үе дээрээ өндөр оноо авч Тэхёныг яллаа.

"Ммм Тэхёна…" Жимин Тэхёны мөрөн дээр гараа тавиад дэлгэц рүү заав.

"Юу вэ?!" Тэхён одоо л ухаан орж байгаа юм шиг орилно. "Би Жонгүгийг ялсанд итгэж чадахгүй нь ээ!" тэгээд тэр Жонгүгийн гар луу цохилоо.

"Чи л анх энийг тоглохыг хүссэн биз дээ" гэж Жонгүг хэлэн инээд алдав.

"Би зүгээр л бүжиглэхийг үзэн ядаж байна" Тэхён ууртайгаар хэлэхэд Жимин Жонгүг хоёр түүнийг шоолж инээнэ.

Жимин өдсөн хоолойгоор "Хэн нэгэн хожигдсоноо хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бололтой" гэв.

"Яг үнэндээ Жонгүгтай тоглоход тийм ч өрсөлдөөнтэй биш байсан болохоор л би хожигдсон байх" Тэхёныг ингэж хэлтэл Жонгүг түүн рүү муухай харлаа.

"Би нөгөө…Юнги ахыг зүгээр байна уу харчихаад ирье" Жиминд тэр хоёрын хэрүүл уйтгартай санагдаж, өрөөнөөс гарах гэж байтал Тэхён түүний бугуйнаас барин зогсоов. "Үгүй ээ!"

"Яагаад?"

"Яагаад гэвэл би Жонгүгийн ой санамжийг нь буцаад сануулж өгнө гээд амлачихсан. Чи надад туслах хэрэгтэй Жимина"  "Бас Юнги ахыг зүгээр байгаа гэдэгт би итгэлтэй байна" хэмээн Тэхён хэлэн инээмсэглэлээ.

"Заза" Жиминд энэ бүхэн бага зэрэг сэжигтэй санагдаж байсан ч тэр Тэхёны үгэнд оров.

Тэд нар одоо Жиминий гэрт хөгжилдөхөөр ирцгээсэн нь энэ юм. Тэхён тоглоом тоглож Жиминийг саатуулж байх хойгуур дээд давхарт Юнги ямар нэг юм бэлдэж байлаа.

"За Жонгүг, чи хэр их юм санаж байна?" гэж Жимин асуув.

"Би гурвуулаа анх уулзаж байснаа санаж байна. Бас чамайг надтай харьцхаас болгоомжилж байсан үеийг санаж байна. Яагаад гэвэл чи буруугаа ойлгоод надтай харьцхаас ичсэн байх. Гэхдээ яагаад ч юм чамтай өнгөрүүлсэн өөр гоё дурсамжуудаа би нээх сайн санахгүй байна" Жонгүг бодлогоширсон царай гаргана.

"Миний бодлоор наадах чинь би чамтай хамт байдаг байсан ч гэсэн Тэхён та хоёрын хамт өнгөрүүлсэн хугацаанаас бага байсан болохоор тийм байх"

Жимин Жонгүгт ямар нэг юм сануулах гэж хичээж байв.
"Чи тэгвэл хоёулаа хамт дуу коверлодог байснаа санаж байна уу?"

Жонгүг гэнэт ямар нэг зүйл санасан юм шиг болов.

"We don't talk anymore?"

"Тийм ээ! Наадах чинь байхгүй юу да! Чи энэ дууг надтай хамт дуулж байснаа санаж байгаа биз дээ?"

"Тийм ээ, хоёулаа чиний өрөөнд хөгжилддөг байсныг би санаж байх шиг байна. Надтай хамт дуу коверлох хүн гарч ирсэнд би бас баярлаж байсан" Жонгүг инээмсэглэв. Тэр одоо л нэг юм Жиминтэй өнгөрүүлсэн зүйлсээ санаж эхэлж байна.

"Сайн байна Жонгүги, үнэхээр сайн байна" гээд Жимин Жонгүгийн үсийг арзайлгав.

Тэхёны утсанд мессэж ирж, тэр мессэжээ уншчихаад Жимин рүү харан, "Юнги ахад тусламж хэрэгтэй байгаа бололтой. Чамайг хүрээд ир гэж байна"

"За" гээд Жимин сандалнаасаа босон шатаар гарлаа. Тэр хоёр давхарт гарч ирээд гүйж байхдаа нэг цаасан дээр гишгээд хальтирч унах шахав.

Жимин гайхан, цаасыг аваад хартал 2 үг бичигдсэн байлаа.

'Сайн уу Жиминни :)'

Жимин хэсэг зуур гайхан зогсож, юу болоод байгааг ойлгохыг хичээж байв. Дахиад хэдэн алхамын цаана өөр нэг цаас бас газарт байлаа.

'Би чамд сайн гэдгийг чи мэднэ биз дээ?'

Жимин инээмсэглэн дахиад нэг цаас олов.

'Гэхдээ бид найзууд байх нь чи надад ямар их үнэ цэнэтэйг харуулж чадахгүй байна'

Тэр дахин нэг цаас газраас авлаа.

'Гуйя, ганцхан зүйлд хариулаач'

Тэр өрөөнийхөө өмнө иртэл дотроос нь ямар нэг хөгжмийн аялгуу сонсогдож байв. Хаалгаа онгойлгон, гэрлээ асаатал Юнги нэг цаас барьчихсан байх бөгөөд түүн дээрээ нэг зүйл бичсэн байлаа;

'Чи миний найз залуу болох уу?'

Жимин амаа дарж, нүдэнд нь нулимс цийлэгнэж эхлэв.

"Та үнэхээр нялуун юмаа…" тэр Юнги дээр үсэрч очин түүнийг маш хүчтэй тэвэрч Юнги бараг амьсгалж чадахгүй болж байлаа.

"Та яагаад надад ийм гоё хандана вэ? Би юу хийсэн болоод таныг хүртэж байгаа юм бэ?" гэж Жимин шивнэн, нулимс нь дусаллаа.

"Тийм ээ. Мэдээж би таны найз залуу болно. Би таны найз залуу болохыг үнэхээр их хүсч байна" тэр ингэж хэлчихээд Юнгигийн уруул дээр үнсэв.

"Та үнэхээр миний зүрхийг өөрийн болгож чаджээ…" Жимин гараа Юнгигийн хүзүүгээр тэврэн түүнийг үнсэж, тэр хоёр хойшилсоор орон дээр хэвтэж, Жиминий дээр Юнги гарлаа.

"Хүлээгээрэй, Жонгүг Тэхён хоёр- "

Юнги Жиминийг дахин нэг үнсэж түүнийг чимээгүй болгож, утсаа гаргаж ирэн Тэхён, Жонгүг хоёроос ирсэн мессэжнүүдийг үзүүлэв.

Tae: Бид хоёр явлаа шүү

Kook: Бэлгэвч хэрэглэхээ мартав аа!

Жимин үүнийг уншин инээд алдлаа. "Заза яамай даа" Тэгээд түүний уруул буцаад Юнгигийхтэй нийлэв.

Жимин Юнгигийн цамцны энгэрээр оролдож эхлэхэд Юнги цамцаа тайлан сүү шиг цагаан цээжээ ил гаргалаа. Жимин түүний эгэмний ясыг хазахад Юнги өөрийхөө доод уруулыг чанга хазан, ямар нэг дуу гаргахгүйг хичээж байв.

Тэгээд Жимин Юнгиг доороо оруулан түүний өвөр дээр сууж, харин Юнги орны толгойг налан сууж Жиминийг фудволкаа тайлахыг нь харна. Түүний хуруунууд Жиминий гэдэсний булчинд зөөлөн хүрч, булчинг нь харан алмайрна.

Жимин Юнгигийн хүзүүнд уруулаа ойртуулан үнсэж, долоох зуураа, "Би таны гиншихийг сонсмоор байна. Яг хоёулаа шкафанд байсан үеийх шиг. Та ч бас хүсч байгаа биз дээ?" гэж аяархан шивнэв. Тэр өгзгөө Юнгигийн өвөр дээр хөдөлгөж эхлэхэд Юнги нүдээ анин, Жиминий өгзгийг базлана.

"Хоёулаа одоо хосууд болчихсон. Та минийх, би таных. Та үүнд дуртай байгаа биз дээ?" Жимин Юнгигийн чихэнд ингэж хэлтэл Юнги удаанаар толгойгоо дохилоо.

"Одоо тэгвэл хоёулаа гоё дурсамж үлдээвэл ямар вэ?" гэж Жимин асууж, одоо л энэ боломжийг алдаж болохгүй юм шүү гэж өөртөө хэлнэ.

Юнги нүдээ нээн толгойгоо дохиж, Жиминийг ямар үйлдэл хийхийг тэсэн ядан хүлээнэ. Жимин гараараа Юнгигийн амыг таглахад Юнги гэнэт цочирдож эхлэв.

"Шшш…энэ зүгээр л миний гар. Энийг ойлгож байна уу? Энэ бол зүгээр л миний жижигхэн хуруунууд" гэж түүнийг хэлэхэд Юнги жоохон тайвширлаа.

"Цохиж, алгадахын оронд би таны хаа сайгүй үнсэх болно" Жимин түүний гар, гэдэс, цээж, хүзүү гээд бүх газарт нь үнсэж байсан ч тэр гараа Юнгигийн амнаас авсангүй.

Юнги өөрийхөө толгой дотор эргэлддэг муухай, аймар дурсамжууд алга болж байгааг анзаарч, зөвхөн Жиминий зөөлөн үнсэлт л байгаа юм шиг санагдав. Зөвхөн Жиминий үнсэлт байгаа гэж бодохоор тэр улам тайван болж байлаа. Жимин гараа Юнгигийн амнаас аван хацар дээр нь үнсэв.

"Харав уу? Бүх зүйл зүгээр" гэж хэлчихээд тэр Юнгигийн уруул дээх үнслээ. Юнгид энэ бүхэн үнэхээр их таалагдаж байв. Түүний толгой дотор ганц л зүйл эргэлдэж байлаа;  'Жимин'

"Жимин" гэх бага зэрэг бүдүүн хоолой сонсогдож, Жимин инээмсэглэв.

"За, ахаа?" тэр инээд алдлаа. Жимин Юнгигийн хоолойнд үнэхээр их дурт-

"АЙН" Жимин гэнэт юу болоод өнгөрснийг ойлносон бололтой, Юнги рүү нүдээ бүлтийлгэн, гайхаж, баярласан харцаар харна.

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top