18

"БУРХАН МИНЬ, БУРХАН МИНЬ" Жимин шалгалтынхаа цаасыг барьчихаад Юнгиг олох гэж энэ тэрүүгээр гүйнэ.

Тэр арай гэж Юнгиг ангийн хамгийн арын сандал дээр чихэвчээ зүүн нүдээ анисан байдалтай байхыг нь олж харан түүн рүү хаман хурдаараа гүйн очив.

"Ахаа!" Жимин Юнгиг маш хүчтэй тэвэрч, Юнгиг бараг сандалнаас нь унагаах шахлаа.

"Та үнэхээр мундаг шүү" Жимин ингэж хэлчихээд Юнгигийн хоёр хацрыг бариад нүүрнийх нь хаа сайгүй үнсэж эхлэхэд ангид байсан оюутнууд тэр хоёр луу гайхсан хачин харцаар ширтэцгээнэ.

"Тэр нөгөө Пак Жимин гэдэг залуу чинь хэн билээ түүнийг үнсээд байна уу да?"

"Түүнийг Юнго гэдэг байх аа"

"Аан тийм билүү"

"Жимин яагаад түүнийг үнсээд байгаа юм бол?"

"Мэдэхгүй ээ, гэхдээ би ч бас энэ өхөөрдөм залууд үнсүүлмээр л байна"

"Тийм шүү"

Жимин бусдын энэ яриаг үл тоон Юнги рүү харан инээд алдаж, түүн рүү хамаг байдгаараа тодоос тод инээмсэглэнэ. Тэгээд тэр шалгалтынхаа цаасыг Юнгид үзүүлэхэд Юнги гайхан нүдээ том болгож, Жиминийг тэврээд авав.

'Би чамаар бахархаж байна Жиминни'

"Танд итгэж болно гэдгийг би бүр мэдээд байсан юм аа" Жимин Юнгигийн толгойг цээжиндээ наан тэвэрч бас түүний толгойн дээр зөөлөн үнслээ.

Юнги Жиминий хэлсэн үгийг сонсчихоод өөрийн эрхгүй инээмсэглэж түүнд Жиминээс өөр юу ч чухал биш мэт санагдана.

______________

"Чи бидэнтэй буцаад нийлж байгаа юм уу?" Жимин Жонгүгийг түүнтэй хамт нэг ширээнд суусан байхыг харан ийн асуув.

Жонгүг харин энэ асуултыг нээх сүртэй хүлээж авалгүйгээр цүнхнээсээ кит катаа гаргалаа.

"Тэхён намайг энд байвал надад кит кат авч өгч байна гэсэн. Чи үүнийг яг Тэхёныг миний 'спонсор' гэж бодож байгаа байх л даа. Гэхдээ юу гээч, надад хэн нэгний юу гэж бодох ямар ч хамаагүй. Надад Тэхён бид хоёрын энэ харилцаа таалагдаж байгаа"

Энэ хооронд Тэхён буфетээс хоолоо авч байсан болохоор Жимин Жонгүг хоёрын энэ гажиг яриаг сонссонгүй.

"Кит кат бас гар хангалга бүхнийг бүтээж чадахгүй биз дээ?"

Жонгүг энэ асуултыг сонсчихоод жоохон бухимдаж Жиминий гар луу цохив.

"Кит кат бас гар хангалга гоё ш дээ. Яагаад болохгүй гэж?"

"Ёоо заза… Тэгэхээр та хоёр нийлчихсэн гэсэн үг үү?"

Жонгүг бага зэрэг хөмсгөө зангидан, "Яг ч биш л дээ. Би бүх юмаа 100% санах хүртлээ Тэхёнтай хамт байж, түүнээс санахгүй байгаа юмнуудаа асуумаар байна. Тэгвэл би түүнийг миний цорын ганц гэдгийг ойлгох болно. Би ч Тэхёнд энийгээ хэлчихсэн байгаа. Тэр хүлээж чадна гэсэн. Тэхён үнэхээр эгдүүтэй байгаа биз?" тэр инээмсэглэн Тэхёны зүг харлаа.

"Ээе Жимин" Тэхён тэр хоёр дээр очиж Жонгүгийн хажууд суув.

"Чи миний 100 авсныг харсан уу? 100 шүү дээ айн. Би бас даб хийсэн" гэж Жимин хэлэн дахиад даб хийхэд Тэхён бараг Жиминий өмнөөс ичих шахав.

"Наад дабаа болиочээ, ичиж үхмээр юм. Ялангуяа надтай хамт байхдаа битгий хийж бай, би чиний өмнөөс бүр иччихлээ" Тэхён ингэж хэлчихээд хоолоо идэж эхэллээ.

"Чамд тэгж санагддаг ч гэсэн Юнги ах үүнд минь дуртай л даа"

Жимин худлаа ярьж байна. Тэр хэзээ ч Юнгигийн өмнө даб хийж байгаагүй.

"Ахаа!" Тэхён Юнгиг харчихаад түүнийг дуудлаа. Юнги инээмсэглэсээр тэдний сууж байгаа ширээ рүү алхаж эхлэв.

"Ахаа, та Жиминий дабыг ямар гэж боддог вэ?" гэж Тэхён Юнгигээс асуулаа.

Жимин гэнэт ичиж, гараараа хацраа барина. Харин Юнги гайхсан харцаар Тэхён руу харна.

"Жимин, Юнги ах чиний даб хийж байсныг санахгүй байх шиг байна. Одоо нэг хийгээд үзүүлчих" гэж Тэхён хэллээ.

Жимин гэнэт сандалнаасаа босоход Тэхён айж эхлэв.

"ЗА!" гээд Жимин чанга хэлэн эрчимтэй нь аргагүй даб хийлээ.

"Тэхёна! миний нүд сохрох нь ээ!" Жонгүг нүүрээ Тэхёны хүзүүний хонхорт нуун, харин Юнги зүгээр л цочирдсон байдалтай бүх юмыг ажиглан зогсоно.

"Чи Жонгүгийг сохор болгох шахлаа, Жимина!" гэж Тэхён хэлэн Жонгүгийг хүчтэй тэврэв. "Зүгээр дээ туулайхан минь, одоо зүгээр" Тэхён Жонгүгийн толгойг илнэ.

"За Юнги ахаа, ямар санагдав? бичээрэй" Жимин түүнд утсаа өглөө. Юнги ямар нэг юм утсан дээр нь биччихээд Тэхёнд өгтөл Тэхён бичсэн юмыг нь чангаар уншив;

"Сарнай бол улаан
Нил цэцэг бол хөх
Та нар бүгд даб хийж чаддаггүй
Би ямар гээчийн цэцэрлэгийн хүүхдүүд дээр ирчихсэн юм бэ?"

Юнги инээмсэглэн, ганц даб хийчихээд Хусогийг хайхаар яваад өгөв. Энэ хооронд Жиминий зүрх яг л дэлбэрэх гэж байгаа юм шиг хүчтэй цохилж байлаа.

"Тэе… би түүнд хайртай юм байна, жинхнээсээ" гээд Жимин гараараа зүрхнийхээ хэсэгт базлана.

"Юугаа солиороод байгаа юм? Тэр чамайг даб хийж чаддаггүй гэсэн шд"

"Тийм л дээ, гэхдээ тэр зүгээр л дэндүү өхөөрдөм юм. Би… миний зүрх-…" Жимин хэлэх үггүй болж толгойгоо ширээн дээр тавина.

'Би түүнд гүн орчихож'

                           -------------

"Зан ааш, сэтгэлзүйн эмчилгээ нь сэтгэлзүйгээрээ хохирсон өвчтөн нь сөрөг бодол, зан аашаа засаж чадах юм бол эдгэрдэг… "

Жимин үүнийг уншчихаад инээмсэглэлээ. Тэр Юнгид туслахын тулд интернэтээс баахан сэтгэлзүйн өвчний тухай уншиж байгаа нь энэ.

Jiminnie: Юнги ахаа, хоёулаа нэг зүйлийн талаар ярилцаж болох уу?

Юнгигээс хариулт бараг л 0,01 секундын дотор ирэв.

Yoongi hyung: Тэгэлгүй яахав, Жиминни!

Jiminnie: Та энийг уншсан уу? :

Жимин түрүүнийхээ уншиж байсан юмаа Юнги рүү явууллаа.

Yoongi hyung: Үгүй ээ

Jiminnie: Тэгвэл үүнийг хийж үзэх үү? Надтай хамт

Yoongi hyung: Юу гэсэн үг вэ?

Jiminnie: Эмчилгээ хийлгэх ч бай, хийлгэхгүй ч бай та сэтгэлзүйч дээр очих ёстойгоо мэдэж байгаа биз дээ?

Жимин Юнгиг үүнд зүгээр байгаа эсэхийг мэдэхгүй байв. Хэрэв түүнд сэтгэлзүйч нь таалагдахгүй байвал яах вэ? Хэрвээ тэр бусадтай өөрийн дотоод сэтгэлээ нээхийг хүсэхгүй байгаа бол яах вэ? Эсвэл эмчлүүлэх мөнгөгүй байгаа ч юм билүү

Yoongi hyung: Би мэднээ… Би мөнгөгүйдээ эсвэл завгүйдээ энэ эмчилгээг хийлгэхгүй яваад байгаа юм биш. Би зүгээр л айгаад байна

Жимин Юнгиг айж байгааг мэдэж байлаа. Жимин ч бас түүний оронд байсан бол айх л байсан.

Jiminnie: Хэрвээ би таньтай хамт байвал яах уу?

Yoongi hyung: Айн?

Jiminnie: Таныг сэтгэлзүйчтэй ярилцаж байхад би таны хажууд сууж байвал зүгээр биз дээ? Эсвэл гарыг чинь барих ч юмуу

Yoongi hyung: Чи надад яагаад ингэж гоё хандаад байгаа юм бэ? Надад туслахыг тэгтлээ их хүсээд байгаа юм уу?

Jiminnie: Ахаа…

Jiminnie: Та надад эхэлж тусалсан ш дээ

Yoongi hyung: Тиймээ, чиний химийн хичээлд… гэхдээ сэтгэлзүйн асуудалд биш…

Jiminnie: Тэр нь хамаагүй ээ. Би таны…ммм... найз. Найзууд бие биендээ тусалдаг. Би танд туслахгүйгээр нэг өдөр ч байж чадахгүй бололтой

Jiminnie: Одоо хэл дээ

Jiminnie: Хэрвээ би, Пак Жимин таны эмчилгээ бүрт таны хажууд байж, гарнаас чинь атгавал та эмчилгээ хийлгэх үү?

Юнги юм бичээд л буцаад болиод бичээд л буцаад болиод байв.

Yoongi hyung: Тэгье

Жимин одоо л нэг амьсгал авахтайгаа болов. Тэр ингээд Юнгид тусалж чадахаар болчихлоо.

Jiminnie: Тэгвэл таны өмнөх дурсамжуудыг хоёулаа өөр гоё дурсамжуудаар орлуулвал ямар вэ? Надтай хамт байх дурсамжаар

Jiminnie: Мэдээж би үүнийг ганцаараа хийж чадахгүй, тэгэхээр сэтгэлзүйч бас танд туслах болно. Та үүнд сэтгэл хангалуун байна уу? Гунигтай дурсамжуудаа жаргалтай дурсамж болгон өөрчлөхдөө?

Yoongi hyung: Жимина…

Yoongi hyung: Мэдээж хэрэг

Jiminnie: ТИЙМЭЭ ЮНГИ АХАА

Jiminnie: Би танай ээж рүү залгаад энэ бүгдийг хэлнэ ээ. Тэгвэл ээж чинь танд ямар өөрчлөлт орох гэж байгааг мэдэх болно

Yiongi hyung: Жимин

Jiminnie: За?

Yoongi hyung: Баярлалаа

Jiminnie: Зүгээр дээ. Би үүнийг хийх дуртай байгаа болохоор л хийж байгаа ^-^

Yoongi hyung: Жимин?

Jiminnie: Яасан?

Yoongi hyung: Би чамд сайн… үнэхээр их

Jimiminnie: Би ч бас танд сайн

Jiminnie: Тэгээд л би таны төлөө үүнийг хийж байна

Юнги Жиминий бичсэн бүх юмыг уншаад инээмсэглэнэ.

'Санаа зоволтгүй ээ Жиминни…'

'Би чамайг удахгүй өөрийнхөө найз залуу болгоно. Би зүгээр л хэлэхэд тохиромжтой цагаа хүлээж байна…'







Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top