15

Жонгүг орон дээрээ хөрвөөж, толгойгоо гашилган байж ямар нэг юм санах гэж оролдоно. Толгойд нь юу ч орж ирэхгүй байсан болохоор тэр утсаа асаан зурагнуудаа үзсэн ч юу ч санахгүй байлаа.

Зурагнуудаа үзэж байтал Жимин Тэхён тэр гурвын хамт инээгээд авхуулчихсан зураг гараад ирэв.

'Энэ зураг нэг л сонин харагдаж байна'

Цааш нь зурагнуудаа үзэж байтал Жонгүг зүүдэндээ дарсан юм шиг санагдсан зураг гараад ирлээ. Түүний тэр зүүдэнд нь Тэхён түүнээс өөрийнх зургийг аваад өгөөч гэж гуйхад Жонгүг инээд алдсаар толгой дохин, идэж байсан кит катаа ширээн дээр тавьчихаад Тэхёны зургийг дарж өгсөн зүүд.

Жонгүг энэ бүгдийг зүүд гэдэгт итгэж байсан. Тэр хэзээ ч кит катаа ямар нэгэн залуугийн зургийг дарахын тулд орхихгүй.

Гэхдээ яагаад зүүдэндээ дарсан зураг нь одоо утсан дотор нь байгаа юм бол? Яг юу болоод байна аа?

Үргэлжлүүлэн үзэж байтал баахан Тэхёны зурагнууд гарч ирлээ. Жонгүг Тэхёны зурагнаас нүдээ салгаж чадахгүй байв.

'Юу вээ?? Тэр ямар царайлаг юм бэ'

Жонгүг бүгдийг шинээр эхэлж, Тэхёнтай ярилцахыг хүсч байсан ч Тэхён түүнээс аль хэдийн явчихсан. Энэ байдал яагаад ч юм Жонгүгийн зүрхийг шархлуулж байлаа.

Тэр Тэхёныг үзэн ядаж, зүгээр л зөнгөөр нь хаях ёстой байсан ч түүний зүрх арай өөр хандлагатай байв.

'Чи миний толгойг эргүүлж байна Ким Тэхён'

'Үүнээс чинь болж би чамайг бүр их үзэн ядаж байна'

__________

Жимин нөүтбүүкээ дэлгэж, Юнгигийн явуулсан файл руу орлоо. Дотор нь 3 бичиг баримт байх бөгөөд тэр гүнзгий амьсгал аваад эхнийх рүү нь оров.

"Миний ярьдаггүй болсон шалтгаан…" гээд үргэлжлүүлэн уншиж эхэллээ.

Жиминни, би чамд өөрийгөө яагаад ярьдаггүйгээ хэлэх гэсэн юм.

Үнэндээ бол би гэмтсэн. Үүнийг нээх сүртэй сонсогдохгүй байгааг би мэдэж байна аа. Гэхдээ тийм биш.

Би өмнө нь аавтай байсан. Би ээж аавтайгаа аз жаргалтай амьдарч, аав минь миний төлөө бүгдийг хийдэг байсан. Тэр намайг хичээлээс авч, миний гэрийн даалгаварт тусалж, намайг усанд оруулж, надтай хамт тоглох гээд л ер нь аав нарын хийдэг бүх зүйлийг хийдэг байсан.

Намайг 7-той байхад бид гэнэт ядуу болж эхэлсэн. Чи манайхийг харчихсан болохоор 'Яагаад?' гэж асууж магадгүй. Энэ бол үнэн. Манайх нэг хэсэг ядуу байсан.

Тэгээд аав маань хууль бус бизнес хийж гэр бүлээ тэжээж эхэлсэн. Намайг 10 настай болоход бид гэнэт л баяжиж, аав надад хүссэн тоглоом, өөр хүссэн бүхнийг минь авч өгч бас бид том хаустай болсон. Тэр үед яг л мөрөөдөл биелж байгаа мэт санагдсан.

Хамгийн хэцүү нь, тэр үеэс хойш аав минь надтай хамт байхаа больчихсон.  Тэр зүгээр л өөрийхөө хийгээд байгаа бизнест анхаарлаа хандуулж ээж бид хоёрыг ганцаардуулж байлаа. Гэхдээ л мөнгө байгаа юм чинь тиймэрхүү ганцаардлыг ээж давж гарах чадвартай байсан юм.

Цаг хугацаа өнгөрөх тусам аав маань бид хоёроос улам холдож эхэлсэн.

14 насны минь төрсөн өдрөөр аав гэнэт л ээж бид хоёрыг санасан юм шиг тэр өдрийг ээж бид хоёртой хамт хөгжилтэй өнгөрүүлсэн. Гэхдээ тэр өдөр би аавыг ямар нэг юманд санаа зовж байсныг анзаарсан.

Тэгээд үүнээс хойш нэг сарын дараа, 4 сарын 9-нд

Би өрөөндөө унтаж байтал миний өрөөний гаднаас ямар нэг чанга чимээнүүд сонсогдсон. Би гайхан орноосоо босож өрөөнөөсөө гараад зочны өрөөний хаалгаар шагайтал аав тэнд

Жимин гэнэт уншихаа болив. Түүнд үнэхээр аймар санагдаж байлаа. Түүний хамаг хөлс нь цувж, бас хүчтэй амьсгалж байв. Гэхдээ л тэр үргэлжлүүлэхээр шийдэж цааш нь уншлаа.

аав тэнд газар хэвтчихсэн түүнээс зөндөө цус асгарч байсан, бас манай зочны өрөөг 5 хүн сүйтгэж, аймар болгочихсон байсан.

Би амаа гараараа таглаж уйлж эхэлсэн. Надад үнэхээр аймар байсан. Намайг уйлахыг сонсоод тэдний нэг нь хаалганы зүг хартал би баригдсан гэдгээ мэдсэн.

Би зугтахыг хүссэн ч чадаагүй. Миний бие тэр чигтээ хөшчихсөн. Тэгээд тэр хүн над дээр ирээд намайг цохиж, зодож эхэлсэн. Би тэрний хэлсэн энэ үгийг одоо болтол санадаг:

"Чимээгүй байхгүй бол чамайг ч бас алчихна шүү!"

Би уйлж эхэлсэн ч тэр хүн намайг дуугүй бол гэж загнаж зодож байсан. Миний оюун санаа балартаж эхэлж нэг мэдэхэд би ухаан алдсан байлаа.

Намайг сэрэхэд нөгөө хүмүүс явчихсан харин ээж маань аавын үхсэн биеийг тэврээд уйлж байхыг би харсан.

Бид түргэн дуудаж аавыг эмнэлэгт аваачсан ч бүх юм оройтсон, ямар ч найдлагагүй болчихсон гэж эмч хэлсэн. Энэ бүх мөчид толгой дотор минь тэр хүний хэлсэн үг л эргэлдэж байсан.

"Чимээгүй бай"

Тэгээд л би тэгэх ёстой болсон.

~~

"Тэхёна, чи манайд хүрээд ирэхгүй биз?"

"Оройны 10 болж байхад уу?"

"Г-гуйя"

"Яасан юм? чи зүгээр үү?" Тэхёны санаа гэнэт зовон асуув.

"Үгүй ээ би зүгээр биш юм шиг байна"

"Заза би одоохон очлоо"

"За" гээд Жимин утсаа тасаллаа.

-

"Жимина…" Тэхён Жиминийг шууд л тэврээд авав. Жимин Тэхёныг байдгаараа чанга тэвэрч уйлж эхэллээ.

"Жимин, битгий уйл л даа, би ч бас чамайг дагаад уйлах гээд байна шүү дээ"

"З-зүгээр л тэр үнэхээр их зовлон амсаж, гэтэл би…"

"Хэн зовсон гэж?"

"Хэн ч бишээ" Жимин Юнгигийн нууцыг Тэхёнд дэлгэхийг хүссэнгүй. "Би түүний хажууд л байхыг хүссэн гэтэл би түүнийг яаж зовсныг мэдэхгүй явж байсан байна" гээд Жимин дахиад л уйллаа.

"Шшш…тайвшир" Тэхён Жиминий толгойг илэн түүнийг тайтгаруулах гэж оролдоно.

"Хэнд ямар зовлон тохиолдсоныг би мэдэхгүй ч чи тэр хүнтэй нэлээн дотно бололтой тийм үү?"

"Тиймээ" Жимин толгойгоо дохив.

"Одоо тэгвэл уйлаад хэрэггүй ээ. Чи бүх зүйлийг нь мэдсэн юм чинь түүний сэтгэл одоо хангалуун байгаа байх" Тэхён инээмсэглээд Жиминий толгойн дээр үнслээ.

Жимин толгой дохиж хамаг чадлаараа инээмсэглээд нулимсаа арчив. "За, баярлалаа Тэе"

"Тэгэлгүй яахав Жиминни" тэр инээд алдан Жиминий толгойн дээр гараа тавин үсийг нь арзайлгав.

"Чи одоо гайгүй болсон биз дээ? Би унтаж болох уу?" гэж Тэхён асуун эвшээлээ.

"Унт унт. Би нөүтбүүк дээрээ хичээлийхээ нэг юмыг шалгачихаад унтана" тэр ингэж хэлчихээд нөүтбүүкээ нээлээ.

Тэхён толгой дохин, Жиминий орон дээр хэвтээд өөрийгөө хөнжлөөр хуччихаад "Эрт унтаарай за юу?" гэв.

"Тэгнээ Тэхёна" Жимин инээмсэглэлээ. Тэхёныг нүдээ анисны дараа Жимин 2 дахь бичиг баримт руу нь ортол зураг байв.

Нэг эрэгтэй хүн хажуудаа байгаа эмэгтэйг тэвэрч, эмэгтэй нь хүүхдээ тэвэрсэн байлаа. Жиминий бодож байгаагаар бол энэ Юнги болон түүний ээж аав байв.

Энэ зураг их л аз жаргалаар дүүрэн, сэтгэл тэнийлгэм сайхан харагдана. Ээжийхээ гарт тэврүүлсэн бяцхан Юнги үнэхээр өхөөрдөм харагдаж байлаа.

Жимин тэр зургийг хадгалчихаад 3 дахь бичиг баримт руу нь орлоо. Дотор нь хоёр эмнэлгийн бичиг байв. Тэр эхнийхийг нь уншиж эхэллээ.

Өвчтөн: Мин Юнги

Онош: Хүчтэй сэтгэлзүйн дарамтын нөлөө

Шалтгаан: Гэмт хэргийг нүдээр харсан гэрч; аавынх нь үхэл

Жимин үргэлжлүүлэн уншиж бага зэрэг цочирдсон байв. Дараагийхийг нь уншвал үүнийг хэн нэгэн гараараа бичсэн байх ба саяхных юм шиг харагдана.

02/11/16

Өвчтөн: Мин Юнги

Онош: Сэтгэл санааны эмх замбараагүй байдал

Шалтгаан: Гэмт хэргийн гэрч болж, сэтгэлзүйн дарамтанд орсноосоо хойш шаардлагатай асрамж, эмчилгээ авч чадаагүйгээс болж сэтгэл санааных нь байдал хүнд болсон

Жиминий уур хүрч, айж бас гомдож байв. Яагаад Юнги тусламж аваагүй юм бол?

Жимин санаа алдав. Тэр өглөө босоод хамгийн түрүүнд Юнгитэй холбоо барих болно. Тэр юу болсныг мэдэхийг хүснэ, яагаад Юнгигийн сэтгэл санаа сайжраагүй, яагаад Юнги одоо болтол ийм хэвээрээ байгааг.

Жимин унтахаар хэвтсэн ч Юнгиг бодоод сэтгэл нь амарч өгөхгүй байв.

"Чи түүнд үнэхээр сайн бололтой?" гэж Тэхён нүдээ аниастайгаараа асуулаа.

"Тиймээ…" Жимин бувтнаж, бас нүдээ анив.

Тэхён Жиминд санаа зовж байсан ч түүний толгойд Жонгүг эргэлдэнэ.

'Чи надад эргэж ирэх болов уу Жонгүг?'

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top