13
"Жонгүгийг энэ охинтой буцаад нийлнэ гэж ёстой зүүдэлж ч байсангүй шүү" Тэхён уураа барьж ядан хэлж Жонгүгийн сууж байгаа ширээ рүү хялам хийн харна.
Жимин Тэхён руу харснаа "Чи зүгээр үү Тэе?" гэж асуулаа.
"Би зүгээр юм шиг харагдаад байна уу?!" Тэхён гэнэт Жимин рүү муухай хартал Жимин айсандаа тэрхэн зуур идэж байсан юмаа идэхээ болив.
'Тэхён үнэхээр шамирчихсан харагдаж байна'
'Гэхдээ би үүнийг өөрт нь хэлж болохгүй!'
'Яагаад болохгүй гэж үнэн л юм чинь'
"Чи нээрээ үнэндээ л шамирчихсан харагдаж байна"
"Баярлалаа" Тэхён худлаа инээчихээд буцаад юмаа идэж эхэллээ.
Тэр хоёрын сууж байсан ширээний нэг эзгүй сандал дээр гэнэт хэн нэгэн ирээд суучихав.
"Чи юу хүссэн юм?" Жимин нүдээ эргэлдүүлсээр асуулаа.
"Би Жонгүгийг осолд ороод их зовлон амссан гэж сонссон. Би түүнд сэтгэлийн дэмжлэг өгөхөөр ирлээ. Жонгүг хаана байгаа юм бол?" гэж Хусог инээмсэглэн хэлэв.
"Чиний сэтгэлийн дэмжлэг хэрэггүй л болов уу. Тэр бараг чамайг хэн гэдгийг ч мэдэхгүй болчихсон" хэмээн Тэхён чимээгүйхэн хэллээ.
"Тэе, Жонгүг ой санамжаа алдсан нь түүний буруу би- "
"Би мэднээ үүнийг Жонгүгийн буруу биш гэдгийг. Би зүгээр л одоо аймар гунигтай бас ууртай байна" Тэхён бараг Хусог руу хашхирлаа. Кафед сууж байсан ихэнх хүмүүс түүн рүү гайхсан харцаар харж байв. Жонгүг л түүн рүү харсангүй. Тэр зүгээр л Еэритэй юм ярьж инээлдэж байлаа.
Хусог нэг гараа Тэхёны хүзүүгээр тэврээд "Битгий санаа зов Тэхёна, чамд би байна" гээд тэр Тэхён руу гэрэл цацруулсан инээмсэглэлээрээ инээмсэглэв.
Хусогийн инээмсэглэлийг хараад Тэхён ч өөрийн эрхгүй түүн рүү инээмсэглэлээ. Энэ удаа Жонгүг тэр хоёр луу харав.
"Юнгии!" Хусогийг ингэж дуудахад Жимин баяртайгаар хойшоо харлаа.
"Ахаа!" тэр Юнги рүү гараа даллаж түүнийг өөрийхөө хажууд суулгачихаад тэврээд авав. "Та гоё үнэртэй юмаа"
Тиймээ. Юнги үнэхээр гоё үнэртэй.
"Зүгээр үерхээч дээ" Тэхён буцаад л нөгөө ууртай төрхөндөө орчихов.
Жимин Юнгиг тэврэхээ болиод Тэхён руу муухай хараад "Чи атаархаад байгаа бол харахгүй байж болно шдээ" гэв.
"Чи л атаархдаг нь байх шүү" Тэхён яг жоохон хүүхэд шиг Жимин рүү хэлээ гаргана.
"Ээ дээ энэ хүүхдүүд ээ гэж" Намжүүн амандаа бувтнасаар тэдэнтэй хамт суухад Жимин Намжүүн рүү нүдээ бүлтийлгэн ширтэж эхлэв.
'Тэр энд юу хийж байгаа юм бол?'
Жимин нэг л мэдэхэд өөрийн эрхгүй Намжүүний булчинлаг бас судас нь товойж гарсан гар, мөн эрүүний яс, төвөнх рүү нь гөлөрч байлаа.
"Жимин?" Намжүүн үүнийг анзаараад түүнийг дуудаж, буцаад бодит байдал руу нь оруулав.
"А-ахаа…" Жимин ичин доод уруулаа хазлана. Яагаад гэвэл Намжүүн түүнийг өөр лүү нь харж байсныг анзаарчихсан.
"Би найз залуутай, ойлгов уу?" Намжүүн тоглоомоор хэлж, Жимин рүү инээмсэглэлээ.
Тэхён дахиад л Жонгүгийн зүг хараад "Жонгүгийг ийм болчихсон гэдэгт би одоо болтол итгэж чадахгүй байна" гэв.
"Тэр ер нь яаж амьд гарсан юм бол оо?" Хусог ч бас ингэж хэлэнгээ Жонгүг рүү харна.
"Хэн нэгэн түүнийг машин замаас түлхсэн гэсэн" гэж Жимин хэллээ.
Намжүүн идэж байснаа гэнэт болиод "Хэн?" гэж асуув.
Тэхён Жимин хоёр нэг нэгэн рүүгээ харснаа "ХЭН?" гэж яг зэрэг хэлэн гайхацгаана.
"Чөтгөр аваг, би Жонгүгийг тэр хараал идсэн машинаас түлхсэн хүнийг харж чадаагүй- "
Хусог Тэхёны аманд салатны навч чихээд түүнийг дуугүй болгов.
"Дахиад хараал хэлэх юм бол чамайг шийтгэнэ шүү залуу минь" Хусог Тэхёныг сүрдүүлж байсан ч Тэхёнаас ирсэн хариу бүр сүрдмээр байлаа.
"Тэгээд шийтгэ л дээ" тэр Хусог руу сээтэгнэсэн маягаар инээмсэглэхэд Хусог гараа Тэхёны гуян дээр тавьчихав.
Энэ бүгдийг анхааралтай харж байсан Жимин гэнэт "Та хоёр чинь яагаад байгаа юм бээ??" гээд хачин царай гаргана сууна.
"Яасан? Чи Юнги ахтай жогроод байхад би яагаад тэгж болохгүй гэж?"
"Болно л доо гэхдээ… Хусогтой юу?"
"Би шархалсан байгаа болохоор надад одоо юу ч хамаагүй за" Тэхёнд бол одоо Жонгүг ямар ч хамаагүй, угаасаа бүтэхгүй асуудал шиг санагдана.
Жимин Тэхёнд бага зэрэг санаа зовж байсан ч тэр "Өөрийхөөрөө л бол доо" гэснээс өөр юм хэлж чадсангүй.
Ширээний доор Хусогийн гар Тэхёны гуяыг атгасаар байсан ба Тэхёнд энэ нь нэг л тааламжтай санагдаж байлаа. Тэр хажуу тийшээ эргээд Хусогийн хацар дээр үнсчихээд "Баярлалаа Хусога" гэв.
Жонгүг энэ бүгдийг холоос ажиглаж байсан бөгөөд тэр гартаа барьж байсан сэрээгээ хэтэрхий чанга атгаснаас болж гар нь бага зэрэг чичирч байлаа.
"Жонгүг? Зүгээр үү?" Еэри санаа зовсон маягтай асуув.
"Зүгээр ээ" гэж Жонгүг шүдээ зуусаар хэллээ.
'Ким Тэхён минийх байх ёстой'
_________
"Хоёулаа танайх руу алхаж байгаа юм уу?" Жимин инээнгээ Юнгигийн хажууд алхана.
Хичээл тарсаны дараа тэр хоёр сургуулийхаа үүдэнд уулзаад Юнгигийх рүү явж байгаа нь энэ.
Тэр хоёр хэсэг чимээгүй алхасны дараа Жимин энэ байдлыг өөрчлөв.
"Намайг гэртээ урьж байгаад баярлалаа. Би таны өрөөг ямар байдаг бол гэж дандаа боддог байсан юм"
Юнги инээмсэглэнгээ толгой дохино. Тэр Жиминий гарыг атгаад хуруунуудаа сүлжилдүүлэн хөтөллөө. Энэ үйлдэл Жиминийг ичихэд хүргэж тэр доошоо харж эхэллээ.
Хөтлөлцөөд хэсэг зуур алхасны дараа Юнги нэг том хаус руу заав. Жимин хичээлдээ явах болгондоо энэ хаусны хажуугаар өнгөрдөг байсан ч Юнгигийх гэж ёстой мэддэггүй байв.
"Та энд амьдардаг юм уу?" тэр бага зэрэг цочирдсон байлаа. Юнги толгой дохив.
"Баян юм гээч"
Юнги хариу үйлдэл гаргалгүй Жиминийг дагуулаад орлоо. "Хөөх, танайх үнэхээр том юмаа!" Жимин амаа ангайн эргэн тойрноо ажиглана.
"Юнги, чи юу?" гэх эмэгтэй хүний хоолой сонсогдлоо.
"Чи хариулахгүйгээс л хойш би яагаад ингэж асуудаг байнаа" тэр эмэгтэй өөрөө өөртэйгөө ярина.
"Хүү минь…" тэр шатаар бууж ирээд Юнгиг ганцаараа ирээгүйг анзаарлаа. "…бас Юнгигийн найз" тэр инээмсэглэв.
"Сайн байна уу" Жимин тэр эмэгтэйтэй мэндэллээ.
"Чамтай танилцахад таатай байна, эгч нь Юнгигийн ээж" тэр эмэгтэй инээмсэглээд Жиминийг тэврээд авав.
"Таньтай ч бас танилцахад таатай байна хатагтай Мин. Намайг Пак Жимин гэдэг"
Хатагтай Мин түүн рүү инээмсэглэсээр байсан ба түүний инээмсэглэл яг Юнгигийх шиг үнэхээр хөөрхөн бас гоё харагдаж байлаа.
"Юнги, миний хүү найзыгаа өрөө лүүгээ дагуулаад орж бай. Ээж нь араас нь идэх юм аваад оръё"
Юнги толгой дохиод Жиминийг өрөө лүүгээ дагуулан явлаа.
Юнги өрөөнийхөө хаалгыг онгойлгоход Жимин дахиад л амаа ангайж эргэн тойрноо нүд цавчилгүй харна. Нэг хүнд томдохоор өрөө байх ба их л тохилог, гоё дизайнтай харагдана.
Хана нь цайвар шараар будагдсан байх бөгөөд хэд хэдэн зураг өлгөөстэй байлаа. "Та жихнээсээ ийм зураг авахууллаа гэж үү?" Жимин инээнгээ Юнги Хусог хоёрын далайн эрэг дээр инээдтэй поз авчихсан зураг луу заахад Юнги толгой дохив.
"Үнэхээр гоё юмаа надад хэлэх ч үг олдохгүй нь" Жимин ханан дээр өлгөөстэй байгаа бүх зургийг нэгд нэгэнгүй үзэж бас ханан дээр наалттай хэд хэдэн постеруудийг ч хараад амжив.
"Энэ зураг гоё юмаа нэг л сэтгэлд дулаахан харагдаж байна" тэр Намжүүн Согжин хоёр бие бие рүүгээ хараад инээмсэглээд авахуулсан зураг руу харж байлаа.
Жимин эргэн тойрноо ажиглаад Юнгиг ч тоох сөхөөгүй болчихсон байхад Юнги түүний цамцнаас татаад асаалттай байгаа компьютер лүүгээ заав.
"Аан тийм, таны эвлүүлсэн дуунууд. Би сонсмоор байна" Жимин инээмсэглээд компьютерийн өмнө суулаа.
Юнги бага зэрэг сандарна. Түүний эвлүүлсэн дуу Жиминд ямар санагдах бол гэхээс.
Тэр чихэвчээ Жиминий толгойд болгоомжтой зүүлгэв. Жимин тэр чихэвчийг толгойдоо яг тохируулчихаад нүдээ анин, сонсоход бэлэн болоход Юнги эхлүүлэх товчийг дарлаа.
Эхлээд Exo-гийн Moonlight явж эхлэв. Жимин Чэний уянгалаг хоолой түүний чихийг дүүргэж байгааг мэдэрч хажуугаар нь Луханы хоолой ч орж ирлээ.
Гэнэт өөр дуу нэмэгдэн орж ирж, хоёр дуу холилдож хоорондоо гайхалтай нэгдэж байлаа. Энэ дуу Bruno Mars-ийн Grenade байв.
'Бурхан минь, тэр миний дуртай хамтлаг, дуучдыг санаж байсан байх нь'
Хоёр дуу нэг нэгэнтэйгээ төгс хоршиж, Жиминий нүдэнд нулимс бүрэлзэж эхлэв. 'Энэ үнэхээр гоё сонсогдож байна'
Дуу дуусч Жимин гүнзгий амьсгал гаргалаа. Жиминийг ямар үйлдэл үзүүлэх бол гэхээс Юнги сандарч уруулаа хазалж байхад Жимин чихэвчээ аван нүдээ нээгээд Юнгигийн нүд рүү гүн ширтэж эхэллээ.
Юнги инээмсэглэж эрхий хуруугаа гозойлгон Жиминаас зүгээр байсан уу гэж асууж байв.
"Б-Би-" Жимин чихэвчийг ширээн дээр тавьчихаад арай гэж амьсгал авч, гаргана.
"Баярлалаа" Жимин бүр их зүйл хэлэхийг хүссэн ч сэтгэл нь хэтэрхий их хөдөлсөндөө тэгж чадсангүй. Тэгээд зүгээр л Юнгиг тэврээд авлаа.
"Баярлалаа ахаа" Жиминий нүднээс хэдэн дусал нулимс урсч, Юнгигийн хүзүүн дээр дуслана.
"Хэн ч өмнө нь надад зориулж ийм гоё зүйл хийж байгаагүй… зүгээр л… үнэхээр их баярлалаа"
Тэр хоёр хэсэг зуур чимээгүй тэврэлдэж байхад Жимин нэг юм санасан юм шиг гэнэт ухасхийн Юнгиг тэврэхээ болив.
"Хүлээгээрэй, надад ч бас танд зориулах юм байгаа" тэр инээмсэглээд нулимсаа арчлаа.
Жимин утсаа гаргаж ирээд хайж байгаа дууныхаа караоке хувилбарыг хайв.
"Бэлэн үү ахаа?" Юнги инээмсэглээд толгой дохилоо.
"За" Жимин гүнзгий амьсгал аваад эхлэв.
"Ayo, before I start this song man
I just wanna, thank everybody for being so patient
And bearing with me over these last couple of years........" гээд Жимин дуулж эхэллээ.
"So why in the world, do I feel so alone?
Nobody but me, I'm on my own
Is there anyone out there, who feels the way I feel?
If there is, let me hear just so I know that I'm not the only one"
Юнги зүгээр л түүн рүү ширтэнэ.
Жимин дотроо, 'Түүнд таалагдаагүй юм байх даа? Яанаа' гэж бодож байв.
"Би харин бүх үгийг нь цээжлээгүй бас тийм ч сайн дуулдаггүй дээрээс нь түрүүн уйлчихсан болохоор хоолой жоохон сонин- " Жиминийг үргэлжлүүлэх гэж байхад Юнги түүнийг гэнэт уруул дээр нь үнсчихэв. Жимин эхлээд гайхсан ч Юнгиг буцаад үнслээ.
Юнги Жиминийг хүзүүгээр нь тэврээд түүнийг өөртөө ойртуулах зуур Жимин Юнгигийн хацрыг барин түүнийг шуналтай нь аргагүй үнсэж эхэллээ. Тэр Юнгигийн өвөр дээр суугаад,
"Таныг ингэнэ гэж мэдсэн бол бүр аль дээр л дуулж өгдөг байж" гэж хэлчихээд дахиад Юнгийг үнсэхэд тэр Жиминий өгзөгнөөс нь базалж түүнийг аяархан дуу алдуулна.
Жимин Юнгигийн доод уруулыг хазалж, тэдний хэл, уруул нэг нэгэнтэйгээ төгс мэт зохицон хөдөлнө.
"Юнги!" хэн нэгэн хаалганы гаднаас орилж тэр хоёрыг цочиход хүргэв.
"Танай ээж байна" Жимин хурдхан шиг Юнгигийн өвөр дээрээс босоод хувцас, үсээ янзлачихаад хаалга онгойлголоо.
"Баярлалаа, би үүнийг барьж байсан болохоор хаалга онгойлгож чадахгүй байсан юм" Юнгигийн ээж барьж байсан идэх юм дүүрэн подносоо Юнгигийн ширээн дээр тавив.
"Баярлалаа хатагтай Мин" Жимин инээмсэглэж, гараараа доодхоо нууна.
"Зүгээр дээ" хатагтай Мин ч бас Жимин рүү инээмсэглэчихээд өрөөнөөс гарлаа.
Юнги ээждээ яг баригдах шахсандаа ичиж, түүний нүүр бага зэрэг улайсан харагдана.
"Одоо үргэлжлүүлэх үү" Жимин ёжтой инээснээ Юнги рүү ойртож эхэлсэн ч хариуд нь Юнги түүн рүү том дэр аваад шидэв. Жимин инээд алдаж Юнги ч бас түүнийг даган инээлээ.
Юнги буцаад компьютерийнхөө өмнө суугаад Жиминийг ч бас хажууд нь суу гэж дохио өгөв.
"Надад өөр юм үзүүлэх гэсэн юм уу?" гэхэд Юнги толгойгоо дохилоо.
Жимин хажууд нь суухын оронд Юнгигийн өвөр дээр суун нуруугаараа цээжийг нь налж, харин Юнги толгойгоо Жиминий мөрөн дээр тавилаа.
Юнги нэг файл руу ортол гурван бичиг баримт шиг юм гараад ирэв. Тэр эхнийх рүү орчихоод Жиминий бэлхүүсээр тэвэрч түүнийг цээжиндээ улам ойртууллаа.
"Э-Энэ юу юм бэ?" гэж Жиминийг асуухад Юнги зүгээр л дэлгэц рүү заалаа.
Жимин урдаа байгаа Юнгигийн бичсэн бичээсийг уншлаа,
"Миний ярьдаггүй болсон шалтгаан"
Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top