12
"Н-Надад м-мөнгө байхгүй" хэмээн Жонгүгийн ам нь чичрэн байж хэлэн өөрийг нь битгий зодоосой гэж айн зогсоно.
"Сонсов уу Тэхёнаа? Тэр хоёуланг нь үдийн хоолонд дааж чадахгүй гэж байна" Жимин хөмсгөө зангидан найз руугаа харлаа.
"Тэгвэл тэр үүнийхэн төлөө шийтгүүлэх ёстой, тийм биз?" Тэхён жуумалзана.
"Тэгэлгүй яахав" Жимин нүүрэндээ аймшигтай инээмсэглэл тодруулсаар Жонгүг рүү ойртож эхлэв.
"Гуйя...битгий л дээ" Жонгүг тэднээс гуйж байсан ч тэр хоёрт өршөөх сэтгэл байсангүй.
"Уучлаарай Жонгүг, чи хэтэрхий сул дорой байна" Жимин ийн хэлчихээд гараа чанга атган Жонгүгийн хавирга хэсэг рүү хүчтэй цохиж орхилоо. Хариуд нь Жонгүг өвдөлтөндөө гасалж мөн түүний нүднээс нулимс бөмбөрнө. Тэхён түүнийг түлхэн газарт унагаж гэдэс рүү нь өшиглөж эхэллээ...
Үйл явдал гэнэт солигдон, өвдгөө тэврэн уйлж буй Жонгүгийг Тэхён зөөлөн тэврэв.
"Би өөрийгөө яагаад байгааг ойлгохгүй байна гэхдээ би яагаад ч юм чамаас уучлалт гуйх ёстой. Намайг үнэхээр их уучлаарай. Надад юу болоод байгааг би мэдэхгүй байна бас..." Тэхён ярьж байснаа гэнэт болин шүлсээ залгив.
Энэ Тэхёны гаргадаг зан авир биш гэдгийг Жонгүг мэдэж байлаа. Жонгүг гэхдээ Тэхён эдгээр үгсийг үнэн сэтгэлээсээ хэлж байсан гэдгийг мэдэрч байв. Бас Тэхёны тэврэлт түүнийг тайтгаруулж байлаа.
Үйл явдал дахиад солигдон, одоо Жонгүг Тэхён хоёр ногоон өвсөн дээр нэг нэгнийхээ хажууд хэвтэж байв.
Жонгүг Тэхёныг хартал тэр том болсон нь илт байлаа. Түүний эрүүний яс хурц болж түүнийг илүү царайлаг харагдуулж бас бие нь бага зэрэг шөрмөслөг болсон байв.
Жонгүг харцаа Тэхёны царайнаас салгаж чадсангүй. Тэхён хэтэрхий царайлаг харагдана.
"Би чамайг өмнө нь зодож байсныхаа төлөө уучлалт гуйлуу?" Тэхён түүн рүү инээмсэглэв.
Жонгүгийн зүрх хүчтэй цохилж эхлэв. "Намайг тэгж их айлгаж дарамталж байсныхаа төлөө хангалттай их уучлалт гуйгаагүй ч би чамайг уучилсан"
Тэхён хажуу тийшээ эргээд Жонгүгийг мөрөөр нь тэврэн авч түүний хацар дээр нь үнсэв. "Тэгвэл намайг уучлаарай Гүүги"
Жонгүгийн нүүр улайж байсан ч тэр зориг гарган толгойгоо Тэхёны мөрөн дээр тавилаа.
"Би чамаас нэг хувийн чанартай юм асууж болох уу?" Жонгүг ичин байж ингэж асуув.
"Юу юм?"
"Чи эсрэг хүйстнээ л сонирхдог биз?"
Нэгхэн минутын өмнө Тэхён түүнийг хацар дээр нь үнсчихээд байхад ийм юм асууж л байдаг.
Тэхён үүнийг сонсчихоод инээд алдана. Энэ инээх чимээ Жонгүгийн чихэнд яг л энэ дэлхий дээрх хамгийн уянгалаг чимээ мэт сонсогдоно. Тэр Тэхёны инээж байгаа чимээг утсан дээрээ бичиж аваад өдөржингөө сонссон ч чадахаар байв.
"Үгүй дээ Жонгүг. Би тийм биш. Би чамд өөрийгөө ямар бэлгийн чиг хандлагатай гэдгийг хангалттай ойлгуулсан гэж бодож байна. Чи ч бас над шиг биз дээ?"
"Үгүй ээ би ижил хүйстэн биш. Би өмнө нь хэд хэдэн найз охинтой байсан" гэж Жонгүг балмагдан хэллээ.
Тэхён үүнийг сонсчихоод Жонгүгийн дээр гаран түүний нүүрэнд ойртож эхлэхэд Жонгүг маш их цочирдож байлаа.
Тэхён гараа Жонгүгийн цээжин дээр тавиад, "Тэр охид чинь чиний зүрхийг яг ингэж хүчтэй цохилуулдаг байсан уу?" гэв.
"Т-Тэхёнаа..."
Жонгүг тэрхэн зуур, 'Би гей биш, би гей биш, би гей биш' гэж өөртөө хэлж байв.
Тэхён духаа Жонгүгийхтай нийлүүлж түүний хацар дээр үнсчихээд, "Чи одоо болтол эсрэг хүйстнээ сонирхдог уу?" гэж асуулаа.
"Тиймээ"
Тэхён дахиад түүний хацар дээр үнсэв, гэхдээ энэ удаад уруултай нь ойрхон. "Одоо тэгвэл хэвээрээ юу?"
"Тийм?"
Тэгээд Тэхён түүний уруул дээр үнсчихээд "Тэгвэл одоо?" гэж асуулаа.
Жонгүг гүнзгий амьсгал аваад "Үгүй" гэж хэлчихээд Тэхёныг өөртөө ойртуулан түүний уруул дээр дахиад үнслээ.
Тэхён уруулаа удаанаар Жонгүгийхтай хөдөлгөж, түүний доод уруулыг долооход Жонгүг амаа нээн, тэр хоёрын үнсэлт илүү гүн бас халуухан болж эхлэв.
Тэхён гараа Жонгүгийн ташаан дээр тавин түүний цамцыг дээшлүүлж эхлэнгээ чих, хүзүүг нь үнсэнэ. Жонгүг толгойгоо хойшоо гэдийлгэн Тэхёнд хүзүүгээ улам их гаргана. Яг л түүний бие Тэхёнд зориулагдсан мэт.
Тэхён Жонгүгийн хүсний ойр хавийн арьсанд зөөлөн хүрэн хуруугаа гүйлгэхэд Жонгүг аяархан дуу алдана. Тэхёны үнсэлтүүд, түүний хийж байгаа үйлдлүүдэд Жонгүг бүрэн уусчихсан байв.
Тэр Жонгүгийн чихэн дээр зөөлөн үнсчихээд "Чамайг хайрлахыг зөвшөөрөөч" гэж шивнэлээ.
Тэгээд л Жонгүг хамаг хөлсөндөө дарагдаад зүүднээсээ сэрэв.
'Юу болоод байна аа? Яагаад ийм хачин зүүд зүүдлэв ээ?'
'Саяных миний санахгүй байсан зүйлсийн нэг хэсэг байсан уу эсвэл зүгээр л нэг зүүд байсан юм болов уу?'
Жонгүг толгойгоо гашилган санаа зовниж сууж байтал дахиад нэг санаа зовоохоор зүйл байгааг анзаарав. Тэр доошоо хараад үүнийг мэдсэн. Түүний доодох босчихсон байсан юм.
'Чи надад юу л хийгээд байна даа Ким Тэхён'
_________
Жимин унтаж чадахгүй дэмий л орон дээрээ хөрвөөсөөр байлаа. Утсаа асаагаад цаг хартал шөнийн 1 болж байв.
Жонгүгт тохиолдсон үйл явдал одоо болтол түүний санааг зовоосоор байлаа. Тэр илүү дутуу юм бодож толгойгоо өвтгөхгүйн тулд өөрийгөө саатуулахаар Юнги рүү чат бичлээ.
Jiminnie: Юу байна да
Жимин угаасаа хариу ирэхийг хүлээгээгүй. Яагаад гэвэл Юнги одоо яг унтаж байгаа. Гэхдээ л хариу ирчих ч юм билүү гэсэн горьдлого түүнд байв.
Жиминий утас чичирлээ. Тэр утсаа асаагаад хартал зүгээр л 'Чиний твиит хххх-д таалагдлаа.' гэсэн мэдэгдэл байв.
Хэдэн секундын дараа түүний утас дахиад чичирлээ. Энэ удаа Жимин утсаа хараад инээмсэглээд л явчихав.
Yoongi hyung: Чи яг атмаан банди шиг сонсогдож байна
Жимин инээд алдана.
Jiminnie: Уучлаарай ахаа
Jiminnie: Би зүгээр л унтаж чадахгүй байна аа
Yoongi hyung: Би ч гэсэн
Jiminnie: Яагаад?
Жимин бага зэрэг санаа зовов. Юнги бас ямар нэг асуудалтай болчихоод унтаж чадахгүй байгаа юм байх даа?
Yoongi hyung: Би дуу эвлүүлж байгаа юм тэгээд яг нэг гоё санаа орж ирээд л одоо болтол унтаагүй байна
Jiminnie: Гоё юмаа
Yoongi hyung: Тхх хөгжим бол миний амьдрал
Jiminnie: Гэхдээ та эрт унтаж бай л даа
Yoongi hyung: Тэгнэ ээ,
Yoongi hyung: Чиний сэтгэл тайтгарах үед
Jiminnie: Би одоо зүгээр ээ таньтай чаталж байгаа болохоор бүр сайхан болчихлоо
Yoongi hyung: Баярлалаа
Jiminnie: Үгүй ээ би таньд баярлах ёстой
Жимин утасныхаа дэлгэц рүү харж, өөрийхөө нүдийг аажмаар анилдах гэж байгааг анзаарна. Юнги нэг юм бичиж эхлээд л буцаад болиод, дахиад бичиж эхлээд л буцаад болиод байв.
'Юнги ах юу хэлэх гээд л чадахгүй байгаа юм бол доо?'
Yoongi hyung: Би нэг юм асууж болох уу?
Jiminnie: Бололгүй яахав, юу юм?
Yoongi hyung: Чи маргааш манайд ирэх үү? Би чамд эвлүүлж байгаа дуугаа сонсуулья?
Jiminnie: Дуртайяа!
Jiminnie: Та надад гэрийхээ хаягийг өгчих
Yoongi hyung: За
Yoongi hyung: Өглөө явуулья за юу
Yoongi hyung: Гэхдээ маргааш хоёулаа бараг цуг тарах юм чинь чи надтай хамт явж болно
Jiminnie: Заа тохиролцлоо
Yoongi hyung: За сайхан амраарай Жиминни
Jiminnie: Сайхан амраарай ахаа
Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top