11
"Ж-Жонгүг... чи бид хоёрыг таньж байна уу?" гэж Тэхён арай гэж асуулаа.
"Та хоёр чинь тэнэг Жимин, мангар Тэхён л байна шдээ" Жонгүг тэр хоёрыг бүр хэдэн жилийн өмнө дууддаг байсан хочоор нь хэлэв.
Жимин яах учраа олохгүй зогсоно. Жонгүг тэр хоёрыг мартаагүй байна. Гэхдээ тэр Тэхён Жимин хоёртой үүсгэсэн найзын харилцаагаа мартсан бололтой.
"Жимина, тэр хоёуланг нь өөрийхөө найз гэдгийг мартсан юм шиг байна. Харин бүр яг нөгөө хоёулангийнх нь тэнэгтэж явдаг байсан үеийхийг санаж байна" Тэхён Жиминд шивнэж хэллээ.
'Одоо Жонгүг хэзээ ч минийх болж чадахгүй нь… Тэр одоо намайг үзэн ядаж байгаа'
"Жонгүгаа, бид хоёр чиний сайн найз Жимин бас Тэхён. Чиний сайн найзууд. Санаж байна уу? Бид хоёр бусдыг дээрэлхэж, зодоон хийдэг тэнэгүүд биш" Тэхён Жонгүг рүү ойртож түүнд бүх зүйлийг ойлгуулах гэж хичээнэ. Тэгсэн ч Жонгүг муухай харсаар байв.
"Та хоёр миний найзууд биш. Надад байдаг ганцхан найз минь Югём. Гэхдээ тэр энд амьдрахаа болиод, намайг орхиод явчихсан" гэж Жонгүг хүйтэн хөндий хоолойгоор хэллээ.
Тэхён санаа алдаад, "Югём энэ жил буцаад ирсэн. Чи түүнтэй найзууд ч гэсэн бид хоёр шиг тийм ч дотно биш" гэв.
"Миний толгойг эргүүлэх гэж оролдож байна уу? Энэ ямар нэг хуурах үйл ажиллагаа юм уу? Камернууд хаана байн- "
"Чи яагаад энд байгаа юм?" Жимин гэнэт асуув.
"Ю-юу гэнэ ээ?" Жонгүг ээрч, бас юу болоод байгааг ойлгохгүй байлаа.
"Чи яагаад энд байгаа юм бэ? Яагаад эмнэлэгт ирээд наад орон дээрээ хэвтэж байгаа юм?"
"Нөгөө, мм…би ямар нэг юмнаас унасан байх аа. Би заримдаа их болгоомжгүй байдаг тэгээд-"
"Чи унасан. Хэн нэгэн чамайг машин замаас түлхсэн. Яагаад гэвэл чи согтуу байсан болохоор машин ирж байгааг хараагүй. Яагаад чи согтуу байсан бэ гэж үү? Яагаад гэвэл бид гурав өчигдөр Намжүүний үдэшлэг рүү явсан" Жимин Жонгүгт бүх үнэнийг хэлэв.
Жонгүг доогтой нь аргагүй инээгээд "Ким Намжүүний 2-р күрсийхний үдэшлэгт би уригдаад л тэ? Наад тоглоомоо больж үз"
Тэхён Жимин рүү гайхан харангаа, "Тэр Намжүүнийг 2-р күрсийх гэж хэллээ…"
Жимин санаа алдав. Энэ болж байгаа үйл явц түүний төсөөлж байснаас хэцүү болж эхлэв.
"Сонсч бай Жонгүг, Намжүүн одоо төгсөх күрсийх. Бид нар харин 2-р күрс" Жимин Жонгүгийг ямар нэг юм санах байх гэсэн найдлага нь байсаар л байв.
"Юу яриад байгаа юм? Бид нар дараа семестер 1-р күрсэд орно" Жонгүг хачин царайлснаа "Энэ жинхнээсээ ямар нэг хуурах үйл ажиллагаа байх тийм үү?" тэр өрөөн доторхыг шалгаж, хаа нэг газраас нь бичлэг авч байхвий дээ гэсэн бодол төрж байв.
"Жимина, би Жонгүгтэй хоёулхнаа ярьж болох уу?"
Жимин толгой дохилоо. Жонгүг Тэхёнтай илүү дотно байсан юм чинь магадгүй түүнд ямар нэг юм сануулчих ч юм билүү. Тэгээд Жимин өрөөнөөс гарч, Жонгүг Тэхён хоёрыг өрөөнд үлдээлээ.
"Би энд сууж болох уу?" Тэхён Жонгүгийн орны хажууд байсан сандал руу заав.
"Мэдэхгүй ээ. Өөрөө мэд"
Тэхён суучихаад Жонгүг рүү ойртлоо. "Би чамд одоо бүгдийг шулуухнаар хэлье" тэр Жонгүгийн гарыг бариад "Өчигдөр шөнө хэдүүлээ Намжүүний үдэшлэгт байхад чи их согтчихсон байсан, тэгээд би чамд санаа зовсон. Яагаад гэвэл чи миний сайн найз болохоор" 'Эсвэл хайр'
"Тэгээд хоёулаа бага зэрэг хэрэлдсэн. Чи намайг Хусогтой хардаад- "
"Хусог? Намжүүний найз уу?" гэж Жонгүг асуув.
"Тиймээ"
"Би яагаад түүнийг чамтай хардах юм?"
"Мм.… Мэдэхгүй ээ чи зүгээр л тэгсэн. Хэрэлдсэний дараа чи Намжүүнийхаас гарсан. Тэгээд чамайг явж байхад машин ирээд чамайг бараг дайрах шахсан. Хэн нэгэн чамайг түлхсэн ч чи толгойгоороо газар хүчтэй унаад ухаан алдаад тэгээд л чи эмнэлэгт ирсэн"
Жонгүг ямар нэг юм санахыг хичээж байлаа.
"Намайг уучлаарай. Би юу ч санахгүй байна"
Тэхёны түрүүнээс хойш уйлсан нүдэнд дахиад л нулимс бүрэлзээд эхлэв. "Чи надтай найз байсныгаа санахгүй байна гэж үү?"
"Уучлаарай, гэхдээ би чамд дургүй Ким Тэхён"
Тэхён нүдээ аньж, нулимс нь ч гоожлоо.
'Намайг санахгүй байсан нь хамаагүй дээр байж'
'Жонгүг намайг санахгүй байсан бол би түүнтэй дахиад найзууд болоод бүгдийг шинээр эхэлж болох байсан'
'Гэхдээ одоо тэр надад дургүй… Жонгүг намайг үзэн яддаг болчихлоо'
"Чи яагаад уйлаад байгаа юм?" Жонгүг Тэхёны уйлахыг хараад яагаад ч юм түүнд хэцүү санагдав. Тэр яагаад гэдгийг нь үнэхээр мэдэхгүй байв.
"Хөөе, битгий уйлаад бай" энэ үг Тэхёныг улам их уйлахад хүргэлээ.
"Чи надад д-дургүй" Тэхён гараараа нүүрээ дараад цурхилтал уйлж эхэллээ.
Жонгүг хөмсгөө зангидан, бодлогоширно. Тэр Тэхёнд дургүй байх нь ойлгомжтой. Тэхён түүнийг дээрэлхдэг байсан. Сул дорой Жонгүг үргэлж доошоо харж, Тэхёнаас айж бас түүнийг үзэн ядаж явдаг байсан. Харин одоо, Жонгүгийг дээрэлхдэг байсан хүн түүний хажууд уйлж байна. Учир нь Жонгүг түүнд дургүй болохоор.
Тэхён босоод нулимсаа арчлаа. "Чи намайг жинхнээсээ хэн болохыг санахгүй байна гэж үү? Гүүги?" тэр Жонгүгийг дууддаг байсан хочоор нь хэлэв.
Жонгүг энэ нэрийг сонсоод нэг л сонин болчихов.
'Тэр хэзээ ч намайг ингэж дуудаж байгаагүй'
'Надад яагаад нэг л онцгой мэдрэмж төрөөд байна аа?'
"Намайг ингэж дуудахад чамд юу ч санагдахгүй байна уу?"
"Үгүй ээ…?"
Тэхён толгойгоо дохив. "Чамайг ямар нэг юм санатал чинь би чамаас хол байх хэрэгтэй юм шиг байна. Тэгэхгүй бол чи бид хоёрт хоёуланд нь хэцүү байх болно" тэгээд Тэхён өрөөнөөс гарлаа.
"Хүлээгээрэй…" гэж Жонгүгийг хэлсэн ч Тэхён аль хэдийн өрөөнөөс гарчихсан байв. Гэхдээ тэр Жонгүгийг сонссон.
________
Жонгүг Тэхён хоёрыг өрөөнд байх хойгуур Жимин яах учраа олохгүй өрөөний үүдэнд байх сандал дээр суун, толгойгоо гараараа түшээд доош харан сууж байв.
'Үдэшлэгт явах нь үнэхээр буруу шийдвэр байж…' гэх мэтийн баахан юм бодоод сууж байтал хэн нэгэн Жиминий хажууд суугаад түүнийг чанга тэврээд авав. Тэр хажуу тийшээ хартал Юнги ирчихсэн түүнийг тэвэрч байлаа. Тэгээд Жимин буцаад түүнийг тэвэрлээ.
Хэсэг зуур тэврэлдсэний дараа Жимин толгойгоо Юнгигийн мөрөн дээр тавиад "Бид нар ёстой баларсаан Юнги ах аа" гэв.
"Жонгүг зүгээр байгаа л даа гэхдээ тэр сүүлийн хоёр жил юу болсныг ерөөсөө санахгүй байна. Тэр тэгээд Тэхён бид хоёрыг хоёр жилийн өмнө ямар байснаар л санаж байгаа. Ядаж байхад яг нөгөө Жонгүгийг дээрэлхдэг байсан үе шүү. Өнгөрсөн зүйлийхээ үйлийн үрийг үзэж байгаа юм байна л даа"
Юнги Жиминий мөрийг зөөлөн цохиод өөр лүүгээ харуулав. Тэгээд тэр утсаар ярьж байгаа юм шиг үйлдэл гаргав.
"Утас уу?"
Юнги түүн рүү заав.
"Аан миний утас уу? за"
Жимин утсаа гаргаж ирээд хартал түүнд Юнгигөөс зөндөө мэссеж ирсэн байлаа.
Yoongi hyung: Жимин? Чи зүгээр үү?
Yoongi hyung: Өвдөөгүй биз дээ?
Yoongi hyung: Эмнэлэг дээр оччихсон уу?
Yoongi hyung: Найз чинь зүгээр үү?
Yoongi hyung: Чи уйлж байна уу?
Yoongi hyung: Би чам руу очлоо. Наанаа байж байгаарай
Yoongi hyung: Чи уйлмаар байвал үргэлж миний мөрөн дээр уйлж болно шүү, Жиминни
"Ах аа…" Жимин Юнгиг дахиад тэвэрлээ. "Би яг хэн нэгнийг тэврээд уйлмаар санагдаад байсан юм" тэгээд түүний нүднээс түрүүнээс хойш тэвчиж байсан нулимс нь Юнгигийн мөрөн дээр дусаллаа.
"Миний санаа үнэхээр их зовж байна. Гэхдээ би хүчтэй байх хэрэгтэй биз дээ? Тэхён Жонгүгт сайн, харин одоо Жонгүг түүнийг үзэн ядаж байгаа болохоор би Тэхёнд ямар их хэцүү байгааг төсөөлж ч чадахгүй нь. Тийм болохоор би сэтгэлээ барьж Тэхёныг тайтгаруулах ёстой. Гэхдээ л надад бас аймар хэцүү байна" гэж Жимин уйлангаа арай ядан хэллээ.
Юнги Жиминийг тайвшруулах гэж түүний нурууг илэнгээ аяархан "шшш… шшш…" гэх авиа гаргаж байлаа.
"Миний хажууд байгаад баярлалаа" Жимин арай гайгүй тайвширсан бололтой, намуухан хоолойгоор ингэж хэлэв.
Юнги Жиминий духыг зөөлөн үнсэхэд Жимин өөрийхөө нүдийг анилдаж байгааг анзаарав. "Та намайг Жиминни гэж дуудаасай гэж би ямар их хүсч байна гээч" гээд Жимин бувтнасаар унтаад өглөө.
'Би ч бас Жиминни. Би ч бас.'
__________
Тэхён Жонгүгийн өрөөнөөс гарч ирээд Жимин Юнгигийн өвөр дээр толгойгоо тавиад унтчихсан байхыг хараад өөрийн эрхгүй инээмсэглэлээ.
"Би таныг хаанаас гараад ирсэнийг мэдэхгүй ч Жиминд анхаарал тавьж байгаад тань баярлалаа"
Юнги толгой дохиод Жимин рүү өхөөрдөнгүй харж байлаа.
"Жимин ч бас таньд их санаа тавьдаг шүү"
"Тэр өмнө нь өөртөө тохирохгүй хүнтэй учирч байсан юм" Юнги Тэхён руу хараад түүний ярьж байгаа зүйлд анхаарлаа хандуулав.
"Тэр хүн Жиминд үнэхээр сайн ханддаг байсан, бас их халамжилдаг байсан. Тэгсэн ч тэр бусад хүмүүст Жиминтэй үерхэж байгаа гэдгээ хэлэхийг хүсээгүй, бүр бүхэл бүтэн нэг жил болчихоод байхад шүү. Яагаад гэвэл тэр од байсан болохоор өөрийнхөө үнэнийг бусдад хэлэхээс айсан. Тэгээд л тэр дандаа бусад хүмүүсийн дэргэд Жиминийг өөрийхөө сайн найз гээд л явдаг байсан"
"Жиминий уур хүрэх нь ойлгомжтой. Тэгээд Жимин түүнээс салж дахиж түүнтэй орооцолдохыг хүсээгүй. Тэрнээс хойш Жимин хэнд ч дурлаж, эсвэл сайн болоогүй" Тэхён яриагаа бага зэрэг зосоогоод, "Мэдээж таныг гарч ирэх хүртэл. Та Жиминд юу хийснийг би мэдэхгүй ч Жимин таньд үнэхээр их сайн. Бас та ямар нэг шалиг эсвэл шалчигар амьтан биш болохоор би баяртай байна. Үнэнийг хэлэхэд би танийг сайн мэдэхгүй л дээ яагаад гэвэл та надтай нэг ч удаа ярьж байгаагүй. Гэхдээ л та сайн хүн юм шиг санагдаад байна" Тэхён инээмсэглэж, хариуд нь Юнги ч бас шүдээ гарган инээмсэглэлээ.
'Жиминий найзууд хүртэл гоё ааштай байх юм'
Тэгээд Тэхён Жонгүгийн хаалгыг налан доошоо суулаа. Юнгигийн нүдэнд Тэхён маш гунигтай харагдана.
'Түүний царайг нь хар л даа үнэхээр гунигтай харагдаж байна'
'Жимин миний өвөр дээр унтаагүй байсан бол би очоод түүнийг тэвэрмээр л байна'
'Би түүнийг тэвэрч чадахгүй юм бол ярилцах хэрэгтэй'
'Гэхдээ яаж?'
'Чадахынхаа хэрээр хичээ'
Юнги эрхий хуруу дунд хуруугаа хавсарч чимээ гаргалаа. Тэхён ч түүн рүү харав. Тэгээд Юнги Тэхён руу заалаа.
"Би?"
Тэр толгой дохиод гараараа зүрх зурав. "Хайр?"
Юнги дахиад толгойгоо дохиод Жонгүгийн хаалга руу заалаа.
"Аан, би Жонгүгт хайртай гэж үү?"
Юнги толгой дохиход Тэхён буцаад л нөгөө гунигтай царайгаа гаргаад, "Тиймээ би Жонгүгт хайртай гэхдээ одоо энэ бүхэн бүтэхгүй биз. Тэр одоо намайг 10 жилд байсан дүрээр минь харж байгаа. Би өмнө нь Жонгүгт муухай хандах хэрэггүй л байж…"
"Надад үүний тухай хэлсэнд баярлалаа. Жимин Жонгүг бид хоёрын харилцааны талаар мэддэг байсан ч надтай энэний талаар ярьдаггүй байсан юм"
Юнги толгой дохиод өөр лүүгээ заав. "Та"
Тэгээд тэр газар луу заав. "Энд"
Хамгийн сүүлд нь тэр Тэхён луу заалаа. "Би"
"Та энд би?" Тэхён ойлгох гэж хичээн хэсэг зуур чимээгүй байснаа "Аан, та миний төлөө байх болно гэж үү?" Юнги толгойгоо дохиж, Тэхён ч түүн рүү инээмсэглэв.
"Баярлалаа ахаа!" тэгээд тэр буцаад хаалга налаад суулаа.
Хэдэн минут чимээгүй өнгөрсний дараа Тэхёнд ямар нэг эмэгтэй хүний хоолой сонсогдож эхлэв.
"Миний найз залуугийн өрөө хаана байна?" гэж нэг охин асууж харин эмч түүнд Жонгүгийн өрөөг зааж өглөө.
"Өө, Жонгүгийг энэ хачин юмнуудыгаа дуудсан гэж санасангүй шүү" тэр охин Тэхён руу муухай харав.
"Чи энд үхсэнээ хийх гэж ирсэн юм?" Тэхён босож ирээд тэр охинтой бараг зодолдоход бэлэн байдалтай харагдана.
"Жонгүг намайг дуудсан. Би түүнийгээ л харах гэж ирлээ. Жонгүг одоо болтол намайг хайрладаг гэдгийг би мэдрээд байсан юм"
"Тэгвэл чи зайлж болно. Жонгүг хэнийг ч харахыг хүсэхгүй- " Тэхёны хэлэх гэж байсан зүйл хаалга онгойх чимээгээр тасалдлаа.
"Хэн намайг найз охиноо харахыг хүсэхгүй байна гэсэн юм?" Жонгүг инээмсэглэсээр нөгөө охиныг өрөө лүүгээ оруулав.
"Аан… тэр одоо чиний найз охин болчихсон уу тэ?" Тэхён үнэхээр их уурласан байлаа.
Жонгүг дахиад л гайхаж эхлэв. "Мэдээж тийм. Бид хоёр долоо хоногийн өмнө үерхэж эхэлсэн"
"Үгүй ээ… та хоёр чинь хоёр жилийн өмнө үерхэж байсан-" Тэхён гэнэт ярихаа болив. Жонгүг одоо тэр охиныг найз охиноо хэвээрээ байгаа гэж бодож байна. "Жонгүг…чи…"
"Чи одоо намайг тайван орхивол би маш их баярлана" гээд Жонгүг хаалгаа хаачихав.
Өрөөн доторх Жонгүгийн хэлсэн үгийг сонсоод Тэхён дахиад л уйлж эхэллээ.
"Би чамайгаа их санасан, Еэри"
Jinhene kdrama ehelj bgamda hha
Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top