10

Дийд… Дийд… Дийд…

'Жимин яагаад утсаа авахгүй байна аа?'

Тэхён уйлахаа болихыг хичээж байсан ч нүднээс нь нулимс өөрийн эрхгүй урсаж байсан болохоор үргэлжлүүлэн уйллаа.

_____

Жиминий цамцнаас хэн нэгэн татаад түүнийг нойрноос нь сэрээчихэв.

"Намайг унтуул л даа.." Жимин тэр хүний гарыг өөрөөсөө холдууллаа. Тэгсэн ч түүний цамцнаас бүр чанга татаж, Жиминийг сэрээх гэж үйлээ үзэж байв.

"Яах гээд байгаа юм бэ?" Жимин нүдээ аниастайгаараа хөмсгөө зангидан хэллээ.

"Жимин" хэн нэгэн түүнийг аяархан дуудав. Жимин Юнгиг өөрийг нь дуудаж байгаа юм болов уу гээд нүдээ нээгээд хартал үгүй байв. Намжүүн түүнийг дуудаж байлаа.

Жимин хажуу тийшээ хартал Юнги түрүүнээс хойш түүнийг сэрээх гэж цамцнаас татсан байжээ. Бас Юнги түүн рүү санаа зовсон харцаар харж байлаа.

"Яасан бэ?" Жимин айсан хоолойгоор асуув. Яагаад гэвэл Юнги тэр хоёр Намжүүний орон дээр унтаж байснаа санав.

"Чи Тэхён бас Жон хэн билээ тэдэнтэй найзууд байх аа?" Намжүүн түүнээс ингэж асуухад Жиминий зүрх маш хүчтэй цохилж эхэллээ. Ямар нэг юм болсон юм байх даа?

"Тиймээ яасан?"

"Осол болсон- "

"Тэд хаана байгаа юм?" Жимин 'осол' гэдэг үгийг сонсоод орноос ухасхийн босож хаашаа ч явахад бэлэн байв.

"Гэмтлийн эмнэлэгт г-гэхдээ- " Намжүүнийг өгүүлбэрээ хэлж дуусгаагүй байхад Жимин өрөөнөөс хурдан шиг гүйн гарлаа.

Тэр такси бариад эмнэлэг дээр хоромхон зуурт л ирчихэв. Эмнэлгийн шатаар өгсөж,  Жонгүгийн хэвтэж байгаа өрөөний үүдэнд ирэхэд Тэхён нүдээ хавдаад улаан болтол нь уйлаад сууж байлаа.

"Тэе, бурхан минь…" Жимин найз руугаа гүйн очоод түүнийг тэврээд авав. Тэхён түүний цамцнаас зуурангаа уйлсаар л байв. Тэхёныг ингэж аймар уйлахыг хараад Жимин ч бас яг уйлах гэж байлаа.

"Бүгд надаас болсон, би Жонгүгийг ийм болгочихлоо," Тэхён уйлангаа хоолойгоо зангируулан байж хэлэв.

"Зүгээр дээ тайвшир" Жимин Тэхёны толгойг илж түүнийг тайвшруулах гэж оролдон, мөн өөрийхөө нүднээс ч бас нулимс урсахыг анзаарав. Тэр өмнө нь хэзээ ч ийм гунигтай, цөхрөнгөө барсан байж үзээгүй.

Тэр хоёрыг яах учраа мэдэхгүй сууж байтал Жонгүгийн хэвтэж байгаа өрөөнөөс нэг эмч гарч ирлээ.

"Та хоёр Жон Жонгүгийн найзууд уу?" эмчийг ингэж хэлтэл тэр хоёр сандалнаасаа босов.

"Тиймээ"

"Азаар, танай найз чинь нээх их бэртэл аваагүй. Тархи нь бага зэрэг хөдөлсөн юм шиг байна" гэж эмч оношлогооныхоо цаасыг харангаа хэллээ.

"Гэхдээ тэр ямар нэг зүйлээ санахгүй байж магадгүй" эмчийг ингэж хэлтэл Жимин Тэхён хоёр айж эхлэв.

"Юу гэсэн үг вэ?"

"Хэн нэгэн түүнийг машин замаас түлхсэн нь үнэхээр тус болж. Тэгээгүй байсан бол тэр одоо бараг сэхээний тасагт байж байх байлаа. Гэвч хэн нэгэн түүнийг түлхэхэд, тэр газар толгойгоороо хүчтэй унаснаас болж ой санамжинд гь өөрчлөлт гарсан. Аав ээж нь түүнээс дуртай өнгө, дуртай кино гэх мэт энгийн зүйлүүдийг асууж үзэхэд бүгдийг нь зөв хариулсан. Харин тэд "чи түрүүчийн тав дахь өдөр хаана юу хийсэн" гэх зэрэг саяхан болсон юмыг асуухад тэр юу ч санахгүй байсан"

'Жонгүг намайг санана байгаа?'

'Машин? Бас хэн Жонгүгийг машин замаас түлхсэн юм бол? Тэр хүн өөрөө зүгээр юм болов уу?' Үнэхээр их асуултууд Жиминий толгой дотор эргэлдэж байлаа.

"Жонгүгийн аав ээж нь түр гарчихаад ирье гэсэн болохоор та хоёр ороод түүнтэй ярилцаж болно" эмчийг ийн хэлэхэд тэр хоёр толгойгоо дохиод бөхийлөө.

Жимин хаалганы бариулаас бариад "Чи бэлэн үү Тэхёна?" гэж асуухад Тэхён толгойгоо сэгсрэв.

"Үгүй ээ?"

"Би чадахгүй нь ээ Жимин, Жонгүг намайг санахгүй байвал яах юм бэ?" Жонгүг Тэхёныг санахгүй байвал Тэхёнд үнэхээр их хэцүү байна. Тэр Жонгүгтэй хамт байж чадахгүй болно бас түүнд сэтгэлтэй гэдгээ ч хэлж чадахгүй болно.

"Тэе… гүнзгий амьсгал аваад тэгээд орцгоое" Жимин ингэж хэлсэн ч өөрөө бас сандарч байв.

Тэгээд хаалгыг онгойлголоо. Жонгүг зүв зүгээр сууж байсан ч хаалга онгойхыг сонсоод хаалганы зүг харав. Тэр эхлээд Тэхён Жимин хоёр луу яг танихгүй хүн рүү харж байгаа юм шиг хачин харж байлаа.

Гэнэт Жонгүгийн нүүрний хувирал өөрчлөгдөн ууртай царай гаргав. Яг энэ үед Жимин хэдэн жилийн өмнө Жонгүгтэй яаж харьцдаг байснаа саналаа.

Жонгүг цухалдсан хоолойгоор "Та хоёр энд юугаа хийж байгаа юм?" гэж асуув.

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top