3
Жиминий гар салгалж, утсаа арай гэж барина. Гүнзгий амьсгал аваад тэр хариу бичлээ.
Jimin : Тиймээ. Би химидээ жоохон муу л даа. Хусог таньд үүнийг хэлсэн үү?
Min Yoongi : Тхх. Тэгээд чамд тусламж хэрэгтэй биз дээ?
Jimin : Тэгэлгүй яахав. Гэхдээ та надад жинхнээсээ туслах гэж байгаа юм уу?
Min Yoongi : Тийм? Маргааш 17 цагт номын санд ирээрэй
Jimin : Заа, маш их баярлалаа! ^_^
Үүний дараа Юнги хариу бичсэнгүй. Гэхдээ л Жимин хамгийн гол нь тусламж авч чадахаар болчихлоо.
___________
"Юн аймшиг чамтай яриа юу?" Жонгүг асууж, Юнгид өгсөн хочиндоо инээнэ.
"Хөөе! битгий түүнийг тэгж хэлээд бай"
"Өдөр бүр Жимин Юнгигийн вампир шиг дүр төрхөнд татагдаад л. Би яг бодит бас хамаагүй дээр Twilight-ийн хувилбар үзэж байгаа юм шиг санагдчихлаа" Тэхён инээж харин Жиминд энэ хоёрын тоглоом шоглоом одоо ямар ч хамаагүй мэт санагдана.
"Тэр хүсэхгүй байгаа мөртлөө надад туслах гээд байгаа юм шиг надад санагдсан, тийм болохоор та хоёр зүгээр амаа татаад намайг тайван байлгаад өгөөч? Баярлалаа"
"Чи бас Хусогт талархах хэрэгтэй шүү" Тэхён Жиминд хэллээ.
"Би мэдэж байнаа… дараа нь түүн рүү залгаад хэлчихэе" Жимин одоо Хусогтой орооцолдохыг хүссэнгүй.
"Үгүй шүү. Чи түүний сайхан сэтгэлд нь зориулж түүнтэй биечлэн уулзаж баярласнаа хэлэх ёстой"
"Ёоо заза" Жимин босоод Хусогийн фракц руу алхлаа. Бас Юнгигийн.
Тэр нэг гараараа Хусогийн мөрийг зөөлөн сэгсрэв. Хусог хойшоо хараад, Жимин ард нь зогсож байсанд гайхжээ.
"Чамд нэг юм хэлэх гэсэн юм" Жимин ичин байж хэлж харин Хусог толгой дохиж тэр хоёр хүн багатай газар луу очлоо.
"Юу юм, Жимини?" Хусог ингэж хэлэнгээ инээмсэглэж байв.
"Инээмсэглэхээ боль л доо. Бас намайг битгий 'Жимини' гэж дуудаад байгаач?" Жимин доошоо харж, ичсэн хэвээрээ л.
"Гэхдээ бид хоёрыг үерхэж байхад чи ингэж дуудуулах дуртай байсан ш дээ" гэж Хусогийг хэлэхэд Жимин бага зэрэг толгой дохив.
"Тийм л дээ. Гэхдээ хоёулаа одоо үерхэхээ больсон" Жимин хүйтэн хөндий ингэж хэлсэн ч энэ бол зүгээр л Хусогийг мартахыг хүссэн шалтаг байсан юм.
Хусогийн гарт түүний жижигхэн гар яаж яг багтдаг байсныг, Хусог түүн рүү яаж инээмсэглэдэг байсныг, Хусог Жиминд хөөрхөн хочнууд өгч яаж түүнийг инээлгэдэг байсныг, Хусог түүнийг үнсэхэд муу муухай бүх юм алга болсон мэт санагддаг байсныг.
Бас Хусог хэзээ ч Жиминийг өөрийнхөө албан ёсны найз залуу гэж хүлээн зөвшөөрдөггүй байсныг мартахыг хүснэ. Яагаад гэвэл Хусог ижил хүйстэн биш байсан. Тэр хэзээ ч ижил хүйстэн болж чадахгүйгээ ойлгосон. Жимин энэ бүх зүйлийг мартахыг хүснэ.
"Жимин…" Хусог юм ярих гэж байсан ч Жимин сонсохыг хүссэнгүй.
"Юнгид миний тухай хэлсэнд баярлалаа гэж хэлмээр байна. Надад их тус болсон шүү. Баяртай" Жимин ингэж хэлчихээд яваад өгөв.
Хусог Жиминий явахыг харсаар хойно нь үлдлээ.
'Гэхдээ би Юнгид юу ч хэлээгүй'
Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top