28

"Юнги, тэр..."

Эмч толгойгоо сэгсрэх тэр мөчид Жиминий зүрх маш хүчтэй цохилж бараг л цээжнээсээ гарах гэж байгаа юм шиг мэдрэмж төрлөө.

"...тэр чадсангүй"

Гүн цохилт.

Юнгигийн ээж зогсож байсан газар дээрээ шууд доошоо унан уйлж эхлэв. Түүний уйлах чимээ эмнэлгийн коридоороор нэг цуурайтна.

Жонгүгийн амнаас "үгүй" гэх үг зогсоо зайгүй урсаж, харин Тэхён түүний гарнаас чанга атган яах учраа мэдэхгүй, ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр хоосон орон зай руу ширтэнэ.

Намжүүн, Согжин, Хусог гурав ч сонссон зүйлдээ итгэхийг үл хүсэж байсан ч нүднүүдэд нь аль хэдийн нулимс бүрэлзсэн байдалтай зогсоно.

Жиминий толгой эргэж байв. Энэ үнэн байх учиргүй...

Тэр өөрийхөө биеийг тэнхэлгүй болж байгааг мэдрэн нэг мэдэхэд газарт унан, ухаан санаа нь хаашаа ч юм алга болоод өгөв.

~~

Жимин нүдээ нээмэгц тэр өөрийгөө эмнэлгийн өрөөнд байгааг мэдэв. Юнги ч бас өрөөнд байх ба түүний өөдөөс хараад зогсож байлаа.

Тэр инээмсэглэн, "Жиминни" гэж зөөлөн дуудлаа.

Жимин ч бас түүн рүү инээмсэглээд, "Би таныг нас барчихлаа л гэж бодож байсан гээч" хэмээн түүний нүднээс баярын нулимс урсаж эхлэв.

Юнги ямар ч хариулт хэлэлгүй зүгээр л Жимин рүү инээмсэглэж байлаа.

"Би чамд хайртай гэдгийг чи мэднэ биз дээ?" гээд тэр эрхий хуруугаараа Жиминий нулимсыг арчив.

"Мэднэ ээ. Би ч бас танд хайртай" Жимин хэсэг зуур нүдээ анин, Юггигийн гаранд хацраа илүүлнэ.

"Гэхдээ ахаа... та яагаад цав цагаан хувцас өмсчихсөн байгаа юм?"

Жиминд Юнги цагаан хувцастай байгаа байдал нь нэг л энгийн бус санагдав, яагаад гэвэл Юнги үргэлж хар бараан хувцас өмсдөг болохоор.

"Энэ чинь эмнэлэг шүү дээ. Би цагаан хувцас өмсөх ёстой"

"Тэрийг нь ч мэдэж байна л даа. Гэхдээ наадах чинь эмнэлгийн хувцас биш байна" Жимин ийн хэлчихээд дахиад л уйлах гээд байв.

"Хүүе, битгий илүү дутуу юм бодоод бай. Би хамаагүй гоё газарт байгаа болохоор л хувцас нь бас илүү чамин болсон байхгүй юу даа" гэж Юнги түүнийг аргадав.

"Та тэгэхээр VIP өрөөнд байгаа юм уу?" Жимин ингэж асуусан ч Юнги бас л хариулсангүй.

"Тэр ч яахав, би зүгээр л чамайг зүгээр байгаа эсэхийг харах гэж энд ирсэн юм" гээд тэр Жиминий духан дээр үнслээ.

"Би зүгээрээ. Түрүүн миний толгой эргээд тэгээд ухаан алдчихсан. Одоо би зүв зүгээр" Жимин ийн хэлчихээд Юнги хүзүүгээрээ чихэвч ороосон байхыг хараад,

"Бас чихэвчээ мартаагүй л байх шив" хэмээн инээмсэглэв.

"Би хөгжимгүйгээр яаж амьд үлдэх юм бэ?"

Жимин үүнийг сонсчихоод инээд алдав. Аргагүй л Юнги мөн дөө.

"Би дандаа уйдсан үедээ чихэвчээ зүүдэг байсан. Гэхдээ одоо хоёулаа очих ёстой газар луугаа буцаад явцгаахад би үүнийг хэрэглэхээ болино оо"

Жимин Юнгигийн хэлсэн зүйлийг сайн ойлгохгүй байлаа. Тэр Юнгигөөс учрыг нь асуухын завдалгүй Юнги түүний уруул дээр үнсчихэв.

Энэ үед ямар нэг нойтон зүйл Жиминий хацар дээр мэдрэгдэв. Нулимс. Юнги уйлж байлаа.

"Та яагаад уйлаад байгаа юм бэ?" Жимин түүн рүү санаа зовсон харцаар харна.

"Санаа зоволтгүй ээ. Би чамд хайртай гэдгийг үргэлж санаж яваарай. Бас надад санаа зовох хэрэггүй шүү, за? Хоёулаа бие биенээ нэлээн удаан харахгүй байх. Гэхдээ би үргэлж чиний төлөө байх болно"

"Ю-юу гэсэн үг вэ?"

"Би одоо явах хэрэгтэй" хэмээн Юнги Жиминий хацар, түүний уруул, сүүлд нь хүзүүн дээр нь үнслээ.

"Би чамд хайртай Жимин" гээд тэр сүүлийн удаа Жиминий чихэнд шивнэлээ.

------

Жимин нойрноосоо сэрэн саяны бүх зүйлс зүүд байсныг ойлголоо. Тэр Юнгитэй л хамт байвал зүүдэн дотроо үүрд амьдрахад ч бэлэн байв.

Яагаад ч юм сэрсэндээ харамсах сэтгэл төрж, тэр дахиж хэзээ ч Юнгиг харж чадахгүй гэх бодол түүнийг бүрхэн авлаа.

Тэр өвдгөө тэврээд чимээгүй уйлж эхлэхэд түүнтэй хамт нэг өрөөнд хэвтэж байсан бусад хүмүүс түүн рүү өрөвдсөн харцаар харна.

Жимин өвдгөө цээжиндээ бүр хүчтэй наан тэвэрхэд тэр халаадныхаа халаасанд ямар нэг юм байгааг мэдрэв.

Чихэвч. Түүний зүүдэндээ харсан Юнгигийн хүзүүгээр ороолттой байсан чихэвч.

Үүнийг харчихаад Жиминий амнаас ганц л үг гарлаа.

Юнги.

_____

Yoongiig amid bgasai gej husej bsan buh humuusees uuchlalt guiy. Anhnaasaa ene oguullegiig angst togsgoltei bolgono geed tolovlochihson bsan blhor yaj ch chadsangui.

gehde duusaagui shu hha dahiad neg heseg bgaa~

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top